solongonews
Жорданы сагсан бөмбөгийн цамц 1.38 сая ам.доллараар зарагджээ
2021-05-10 10:43
Жорданы сагсан бөмбөгийн цамц 1.38 сая ам.доллараар зарагдсан байна.

    Америкийн “Heritage” дуудлага худалдаанаас 08-ны өдөр сагсан бөмбөгийн од Майкл Жорданы өмсөж байсан сагсан бөмбөгийн хантааз 1.38 сая ам.доллараар зарагдаж, "Жордан хантааз"-ын дуудлага худалдааны өмнөх рекордуудыг эвдлээ гэж зарласан байна.

   Энэхүү сагсан бөмбөгийн хантаазыг Жордан 1982-1983 онуудад Хойд Каролинагийн Их сургуулийн багт хүчин зүтгэж байхдаа өмсөж байсан бөгөөд цайвар цэнхэр өнгөтэй уг хантааз дээр "Жордан 23" гэсэн цагаан бичигтэй.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл