solongonews
Шинэ зууны ”Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачид”-ын шинэ дүр төрхийг харуулна
2022-03-01 14:39
”Биеийн хөдөлмөр”-өөс ”Оюуны хөдөлмөр” хүртэл ухаалаг хөдөө аж ахуй шинэ зууны ”Хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачид”-ын шинэ дүр төрхийг харуулна.

Хаврын эхэн сарын дараа хожуу боловсорч гүйцсэн жүржийн ургац хураах үе юм. Чунчин хотын Юбэй дүүргийн Дашэн суурингийн Чинлүн тосгоны 2000 мү талбай жимсний цэцэрлэгт моднуудын мөчир дээр суусан жүржийг дааж ядан найгаж байлаа. Энэхүү үржил шимтэй, ургац элбэг жүрж нь дов толгод, ууланд байдаг Хятад улсын анхны дижитал хүнгүй жимсний цэцэрлэгт байрладаг.

2022 оны 1-р төв баримт бичигт дижитал тосгон байгуулах ажлыг эрчимтэй ахиулна гэж онцолсон. Ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулж, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн техник, агрономийн цогц хэрэглээг дэмжинэ. Синьхуанет агентлагийн "Хөдөөгийн сэргэн мандалт үйл ажиллагаа"-ны судалгааны баг Чунчин хотын хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинэ байдлыг ажиглахаар Чунчин хотын хөдөө нутаг руу явжээ.

Технологийн хөрөнгө оруулалт нь хөдөө аж ахуйг илүү ухаалаг болгодог

Моторын дуунаар алсаас ургамал хамгаалах том дрон ирж, жимсний ойн дээгүүр эргэлдэж, жимсний мод руу шим тэжээлийн уусмал цацна.

Уулын бэлд байрлах "Бичил цаг уурын хяналтын станц" нь олон мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд цэцэрлэгт хүрээлэн буй орчны температур, чийгшил, салхины хурд, хур тунадас, гэрлийн эрч хүч зэрэг мэдээллийг цаг тухайд нь хянаж, жүрж жимсний үйлдвэрлэл, сорт тариалалтад "уур амьсгалын мэдээллийг эрт хүргэж, уур амьсгалын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бэлтгэл хийх”-ийг биелүүлсэн байна.

Уулын энгэрт байрлах оффисын байранд ажилтнууд компиутар харан дэлгэцээр дамжин, цэцэрлэгийн бүх мэдээлэл, тариалалтын хэмжээ, модны төрөл зүйл, хөрсний орчин, өсөлтийн шинжилгээ, түүнчлэн агаар мандлын температур, чийгшил, салхины хурд зэрэг гадаад орчны мэдээллийг олж хардаг.

Чинлун тосгоны нэгдүгээр нарийн бичгийн дарга Чэнь Минфан

- “Ууланд хүнгүй цэцэрлэгийн менежментийн платформ"-оор дамжуулан гурван хэмжээст загвар өгөгдөл, хүрээлэн буй орчны мэдээлэл, ургацын физиологийн өгөгдөл, цэцэрлэгийн талбайн шинж чанарын өгөгдөл зэргийг бүрэн нэгтгэж ажиллуулж байна.Мод бүрийн ургацыг урьдчилан тооцоолох боломжтой бөгөөд алсын зайнаас тандан судлах шинж чанарын спектрийн шинжилгээгээр ухаалаг шинжилгээ, оношилгоо хийж, бүх үйл явцад нарийн удирдлага, хамгаалалтыг хийхийг биелүүлсэн байна гэж танилцуулав.

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацийн эргэн тойронд хөдөө аж ахуйн ухаалаг менежментийн системүүд баригдаж, хөдөө аж ахуйн ухаалаг туршилтын баазууд бий болсон. Шинэ технологиуд нь ухаалаг хөдөө аж ахуйг өргөн уудам хөдөө орон нутагт нэвтрүүлэх боломжийг олгосон.

Чүнчин хотод ухаалаг хөдөө аж ахуйн олон шинэ хувилбаруудыг олж харна. "Биеийн хөдөлмөр" –өөс "Оюуны хөдөлмөр" болсон, "цаг агаарын байдлыг ажиглах"-аас "технологид найдах" болсон, гар утас, дрон нь "хөдөө аж ахуйн шинэ хэрэгсэл" болсон, тоо, мэдээлэл нь "шинэ хөдөө аж ахуйн материал" болсон байна.

-Өмнө нь мал аж ахуйг голчлон хүний хүчээр маллаж байсан бол одоо мал аж ахуй нь технологи, техник хэрэгслээс салж чадахгүй болжээ.

-Мал аж ахуйн талбайд 600 гаруй саалийн үнээний сүүний чанарыг баталгаажуулахын тулд хамгийн гол нь зөв ​​тэжээл өгөх хэрэгтэй. Өмнө нь өдөр бүр төрөл бүрийн тэжээлийн харьцааг хүний хүчээр тооцоолох шаардлагатай байсан бөгөөд зөв хооллоход хэцүү байсан гэж Хэчуань дүүргийн Тайхэ балгасны Тяньхэ мал аж ахуйн талбайн ажилтан Инь Чувэй ярив.

Өнөөдөр ухаалаг технологийн тусламжтайгаар ажилчид зөвхөн компьютероор алсаас зааварчилга өгдөг болсон бөгөөд тэжээлийн цаг бүрд тэжээлийн жин, төрлийг нарийн хянаж, тэжээл боловсруулах, холих зэрэг нь бүрэн автоматжуулсан байна. Тиймээс тэжээлийг цагт нь үхэрт хийж, нарийн боловсруулан, хүний ​​тооцооны алдаа, тэжээлийн алдааг бууруулжээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ашиг тус сайжирч, хэрэглэгчид улам итгэлтэй болжээ

Хөдөөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сэргээх хамгийн чухал шалгуур бол тэдгээрийн ашиг тусын түвшин юм.

Том дата, оюун ухаан нь уламжлалт тариалалт, тэжээн үржүүлэх аж үйлсийн менежментэд гүн гүнзгий өөрчлөлт оруулаад зогсохгүй тариалах шийдвэрээс эхлээд бүтээгдэхүүнийг хянах хүртэлх хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад уламжлалт хязгаарлалтыг даван туулах боломжийг авчирдаг.

Чүнчингийн Мэйцүнь технологийн ХХК-д, ажилчид зөвхөн APP системд нэвтэрч үндэсний хэмжээнд төлөөлдөг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүсэл, үнийн мэдээлэл, одоогийн ургацын өсөлт, тариалалтын талбай, тооцоолсон үнэ болон ойр орчмын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл зэрэг мэдээллийг хангалттай олж чадна.

Энэхүү систем нь Хятад улсын газрын мэдээлэл, тариалалтын мэдээлэл, гүйлгээний өгөгдөл зэрэг мэдээллийг бүрэн нэгтгэсэн байна. Үүний зэрэгцээ том дата загварын дагуу ургацын өсөлтийн тайланг автоматаар бүрдүүлж, тариалалтын эрсдэлд тохио өгөх, зах зээлийн үнийг урьдчилан таамаглах, бодит цагийн өгөгдлийг ашиглах зэрэг олон үйл ажиллагаа нь хэрэглэгчдэд тарихаас эхлэн борлуулах хүртэл бүх явцад шийдвэр гаргахад тусалдаг байна.

Одоогийн байдлаар уг платформ нь хөдөө аж ахуйн 3000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хамарсан 300 мянга гаруй том фермер, 3 сая гаруй жижиг фермерийг нэгтгэж, захиалгын зохицуулалтын загвараар дамжуулан аж үйлдвэрийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалын хэрэглэгчдийг холбосон бөгөөд жил бүр Улсын хэмжээнд 18 мужийг хамарсан гүйлгээний хэмжээ 3 тэрбум гаруй юаньд хүрсэн байна.

Чүнчин хотын Банань дүүргийн Эршен балгасны Диншинь цайны цэцэрлэгт, орон нутгийн засаг захиргаа нь Хятадын цахилгаан холбоо зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран "Дижитал тосгоны блокчейн ухаалаг удирдлагын платформ" байгуулж, блокчэйн технологид тулгуурлан хөдөө аж ахуйн ухаалаг дижитал итгэлцлийн орчинг бүрдүүлжээ.

Чүнчин хотын Эршен цайны группийн дарга Жан Жиеминь танилцуулахдаа,

-Одоо хэрэглэгчид гар утсаараа цайны бар кодыг уншаад л бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, борлуулсан газрыг шалгаж, цаг уурын мэдээлэл, туршилтын тайлан гэх мэт гуравдагч этгээдийн мэдээллийг авах боломжтой болж, орон нутгийн "Банан Инжэнь" брэндийн цайны тарих, үйлдвэрлэх үйл явцыг ойлгож болно.

-Блокчэйн технологийг чадавхжуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тариан талбайгаас хүний аман орох хүртэл бүх явцыг ил тод болгож, хэрэглэгчдийн эргэлзээг үр дүнтэйгээр арилгаж чадсан гэж Жан Жиеминь хэлэв.

Шинэ технологи, шинэ боломж, шинэ орон зай

Ирээдүйд хөдөө аж ахуйн "туршилтын талбарт" оюун ухаан нь илүү их боломжийг авчрах болно. Чүнчин хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн орчин үеийн хөдөө аж ахуйн өндөр технологийн паркад, загас тэжээн хүнсний ногоо тариалдаг “загас, хүнсний ногоог хамт ажиллуулдаг AI үйлдвэр" нь хүнсний ногоо тариалах, хортон шавьж, өвчинд хяналт тавих, загасны амин чухал шинж тэмдгийг хянах, загасны өгөөшийг зөв хооллох зэрэг ухаалаг ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна усны нөөцийг боловсруулах замаар загасны бууцыг усанд уусдаг бордоо болгон хувиргаж, тарих, үржүүлгийн эргэлтийг бүрэн ашиглах боломжийг олгодог.

Үйлдвэрт хүнсний ногооны тариалалт нь гурван хэмжээст ухаалаг тариалалтын технологийг нэвтрүүлсэн байна. Хөрсөнд ургаж байсан манжуу, хязаалан зэрэг хүнсний ногоог өнөөдөр тариалах тавиур дээр тарьж ургуулах болсон нь уламжлалт задгай тариалалттай харьцуулахад ургацыг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой юм. "Үр тарихаас хүнсний ногоо ургах хүртэл" хүнгүй ажиллах бүх үйл явц хэрэгжиж, бордоог ухаалаг тооцооллоор удирдаж, газар тариалангийн ажлыг роботоор гүйцэтгэж байна.

Чүнчин хотын хөдөө аж ахуй, хөдөөгийн хорооны мэдээллийн албаны холбогдох хүн хэлэхдээ,

-сүүлийн жилүүдэд Чүнчин хот "Ухаалаг хөдөө аж ахуй, дижитал тосгон" бүтээн байгуулалтын төслийг эрчимтэй хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн ололтыг идэвхтэй хэрэгжүүлж, хиймэл оюун ухаан, 5G, блокчэйн зэрэг орчин үеийн мэдээллийн технологи ба хөдөө аж ахуйн робот, ухаалаг хөдөө аж ахуйн машин зэрэг шинэлэг технологийн ололт амжилтыг аажмаар дижитал хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтад оруулж байна гэлээ.

2019 оноос хойш Чүнчин хот нь хотын түвшний санхүүгийн санд нийт 110 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хотын түвшний 200 гаруй ухаалаг хөдөө аж ахуйн туршилтын бааз, 411800 мү талбай тариалалт, 8680400 мал ба шувууны аж ахуй, 88200 мү талбай усны аж ахуйн зэрэг нь үндсэндээ ухаалаг үйлдвэрлэлд хүрсэн байна.

Хариуцсан хүн хэлэхдээ, "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд Чүнчин хот мөн олон тооны дижитал тариалалтын үйлдвэр, дижитал мал аж ахуй, дижитал загас агнуурыг байгуулахад анхаарч, 2025 он гэхэд шинээр 200 ухаалаг хөдөө аж ахуйн туршилт хийх төлөвтэй байж, хотын хэмжээнд ухаалаг хөдөө аж ахуйн үйлчилгээний платформ байгуулна.

Шинэ технологийн хөрөнгө оруулалт нь хөдөө аж ахуйг "биеийн хөдөлмөр"-өөс "оюуны хөдөлмөр" болгон хувиргаж, үр ашгийг дээшлүүлж, зах зээлийг өргөжүүлж, Баюгийн ард түмний хөдөө тосгоныг сэргээх зам улам тогтвортой болж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл