solongonews
Шинэ оны Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачааны галт тэргийг зорчуулав
2022-01-02 21:33
Шинэ оны Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачааны галт тэргийг зорчуулав

     1000 тонн ачаа дүүрэн галт тэрэг 01-р сарын 01-ний өдрийн 15:10 цагт Хятадын төмөр замын товчооны Күньмин төв өртөөнөөс Лаосын Вьентьян хотыг чиглэн аажуухан хөдөллөө. Ийнхүү Хятад Лаосын төмөр замын шинэ оны анхны олон улсын ачааны галт тэрэг амжилттай хөдлөв.

   Юньнань бол Хятад улсаас Лаостай хиллэдэг цорын ганц муж юм. Хятад-Лаосын төмөр зам нь коридор мэт бөгөөд Лаосын "далайд гарцгүй" улсын хүндрэлд дөхөм туслалцаа үзүүлж байна. Энэ нь "Бүс ба зам" санаачилгын томоохон амжилт юм.

   Хятадын төмөр замын Күнмин товчоо группээс гаргасан статистик тоо баримтад үндэслэхэд 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Хятад, Лаосын төмөр зам үйл ажиллагаа явуулаад нэг сар хүрэхгүй хугацаанд 380 ачааны галт тэрэг зорчуулж, 150 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Хятад-Лаосын төмөр замын Хятадын хэсгийн дагуух эргэн тойрны олон төрлийн бүтээгдэхүүн байхаас гадна Бээжин, Шанхай, Гуанжөү болон бусад газрын бараа бүтээгдэхүүн мөн Хятад-Лаос төмөр замаар дамжин Лаос руу тээвэрлэгдсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл