solongonews
Монголын сэтгүүлчдийн баг Хөххотод айлчиллаа
2016-06-06 15:50
Монголын сэтгүүлчдийн баг Хөххотод айлчиллаа.

 

Монголын сэтгүүлчдийн баг 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд Хөххотод айлчиллаа.

"Монголын мэдээ" агентлаг, "TV5" телевиз, Монголын сонин хэвлэл, "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 орчим хүний бүрэлдүхүүнтэй сэтгүүлчдийн баг “Ногоон хөгжилд анхаарал хандуулъя” гол сэдвийн дор аяллаа зохион байгуулж байгаа юм. Тэд Хөххотын Далан Харын урд хормойн экологийн хамгаалалтын төсөл зэрэгтэй танилцаж, туршлага солилцсон байна.

Айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулж, ӨМӨЗО-ны хөгжил шинэчлэлтийн хороо, ӨМӨЗО-ны Байгаль орчны хамгаалалтын танхим, ӨМӨЗО-ны ой шугуйн танхим зэрэг байгууллага нэгжийнхэн “Ногоон хөгжилд анхаарал хандуулъя” арга хэмжээний хүрээнд Өвөр Монголын байдлыг танилцууллаа.

БНХАУ-д айлчилсан Монгол Улсын сэтгүүлчид 7 хоногийн хугацаатай аяллаа дуусгаад өнөөдөр буюу 6 дугаар сарын 6-ны өдөр эх орны зүг жолоо заллаа.

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл