solongonews
Хятад Европын дээд зиндааны стратегийн 8 дахь хэлэлцээ болов
2018-06-02 22:04
6-р сарын 1-нд, Брюссельд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И, ЕХ-ын гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини Хятад, ЕХ-ын дээд зиндааны стратегийн 8 дахь хэлэлцээг хамтаар даргалан явууллаа.

6-р сарын 1-нд, Брюссельд Хятадын Төрийн зөвлөлийн  гишүүн, гадаад хэргийн сайд Ван И, ЕХ-ын гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини Хятад, ЕХ-ын дээд зиндааны стратегийн  8 дахь хэлэлцээг хамтаар даргалан явууллаа.

Ван И: Хятад, ЕХ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 15  жилийн турш, олон салбарынхан өргөн хүрээнд солилцоо, хамтын ажиллагаа  өрнүүлж сайн сайхан байдлыг бий болгосоор ирлээ. Хятад, ЕХ нь олон улсын  тогтолцооны хоёр тулгуур хүчин болсны хувьд, стратегийн хэлхээ холбоо, харилцан  итгэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчмыг  хамгаалан, олон талт үзэлийн үйл явц, дэлхийн чөлөөт худалдааны системийг  хамтаар дэмжинэ гэжээ. 

Тэрээр, ЕХ-тай хамтаар хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн  харилцааг бэхжүүлж, олон улсын дэг журмыг хамтаар хамгаалах гэсэн дохиог  гадаадад хүргэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн  ЕХ-тай улс төрийн харилцан  итгэлцлээ улам бэхжүүлж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг  гүнзгийрүүлэн, харилцан хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, “Нэг бүс нэг зам”-ыг  хамтаар бүтээн байгуулан, олон талт хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд  Хятадын тал бэлэн байна гэжээ.

Федерика Могерини: ЕХ нь Хятадын баримталж буй байр суурийг бүрэн  дэмжиж байгаа бөгөөд Хятадын талтай хамт иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг  цаашид гүнзгийрүүлж, стратегийн зохицуулалтаа эрчимжүүлэн, өрсөлдөөн сорилтыг  хамтаар даван туулж, НҮБ-аар төв болгосон олон талт системийг хамгаалан  бэхжүүлж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг мөрдөн дагахад бэлэн  байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийн ашиг сонирхолд  нийцэж байгаа юм гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл