"Зүрх сэтгэлээрээ холбоотой байя" олон нийтийн эмчилгээний төсөлд оролцсон нийслэлийн эмчилгээний 600 гаруй сайн дурынхан 05-р сарын 01-нд Вэньчуаний 12 сууринд эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тэд Төвд, Чян үндэстэн төвлөрөн суусан нутгийн ард иргэдэд эм, эмчилгээний үйлчилгээ үзүүлж, орон нутгийн эмчилгээний ажилтнуудыг бэлтгэл сургалтад хамруулан, эм эмчилгээний түвшинг дээшлүүлжээ.
Эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн мөн өдөр нийслэлээс очсон эмч, мэргэжилтнүүдийг орон нутгийн ард иргэд халуун дотноор хүлээн авч, хэдэн зуун иргэд эмчилгээ хийлгэхээр дугаарласан байлаа. Энэхүү үйл ажиллагаа нь эмнэлэгт үзүүлж харуулах бэрхшээлтэй асуудлыг зохицууллаа хэмээн иргэд талархлаа илэрхийлж байсан бөгөөд энэ төрлийн арга хэмжээг олон олноор зохион байгуулахыг хүсэж байв.
"Зүрх сэтгэлээрээ холбоотой байя” арга хэмжээ нь ХКН-ын Төв хорооны нэгдмэл фронтын газар, Төрийн зөвлөлийн гадаад хэрэг хариуцсан газар зэрэг яам хороодын дэмжлэгээр Хятадын Төвдийн соёлыг хамгаалж, хөгжүүлэх нийгэмлэг, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Бээжин хотын Улаан загалмайн сан хамтран зохион байгуулсан олон нийтийн томоохон үйл ажиллагаа юм.









