Ази-Номхон далай 6С холбооны хиймэл дагуулын холболт амжилттай боллоо
2017-08-16 21:32
Саяхан, Ази-Номхон далайн 6С нэртэй холбооны хиймэл дагуулын холбоо дамжуулах бүхээг, хөдөлгүүрийн болон үйлчилгээний бүхээгийг амжилттай холбосон тухай сэтгүүлч Хятадын “Чан Чэн” аж үйлдвэрийн корпорациас мэдээлсэн байна.
Ингэснээр тус дагуулыг зохион бүтээх ажилд маш чухал амжилт гаргасан бөгөөд удахгүй бүхэл цогцын хэмжилт туршилтын ажлыг эхлүүлэх юм байна.
Одоогоор Ази-Номхон далай 6С хиймэл дагуулын төслийн ажил урагштай явагдаж, саяхан зөөгч пуужингийн үнэлгээг авсан байна. Төлөвлөгөөний дагуу тус дагуулыг 2018 оны эхний хагаст “Чан Жэн-3” Б зөөгч пуужингаар Шичангийн хөөргөх төвөөс сансар уудамд хөөргөхөөр төлөвлөж байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
