solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Америкийн зочныг хүлээн авч уулзав
2019-01-10 11:28
Ерөнхий сайд Ли Кэчян Америкийн зочныг хүлээн авч уулзлаа.

    Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 09-нд Бээжинд АНУ-ын Тесла компаний ерөнхий захирал Элон Масктай уулзав. Саяхан Тесла компаний Шанхай дахь үйлдвэр барилгын ажлаа эхлүүлсэнд Ли Kэчян баяр хүргээд:

- Энэ бол Хятадын шинэ эрчим хүчний авто машины салбарын гадаадын хөрөнгийн харьцааг нээлттэй болгосны дараах гадаадын бизнесмений бие даасан хөрөнгө оруулалттай анхны төсөл юм. Тесла компани Хятадын өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх чухал оролцогч, Хятад, Америкийн харилцааны тогтвортой хөгжлийн дэмжигч болохыг хүсэж байна гэж онцолжээ.

Хятад улс урт хугацааны туршид гадаадын хөрөнгө оруулалтад таатай орон хэвээр байх болно. Олон орны аж ахуйн нэгжүүд Хятад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна гэж Ли Кэчян Ерөнхий сайд онцолсон байна.

Хятадын түргэн хөгжил, ажлын үр ашиг дэлхий дахиныг гайхшруулж байна. Авто машины үйлдвэрийн бүх бичиг баримтыг бүрдүүлэн ажлаа эхлүүлж байгаа нь санаанд оромгүй хэрэг юм. Шанхай дахь үйлдвэрийг дэлхийн хамгийн тэргүүний дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг болгохын төлөө манай компани хичээн ажиллана. Мөн Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу бүтээгдэхүүнд нутагшуулалт хийж, харилцан ашигтай хамтдаа хөгжинө гэж Маск хэллээ.

Уулзалтад Хэ Лэфэн зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл