Энэ онд Шиньжяны зуны улаан буудайн тариалах талбай өмнөх жилийнхээс 77 мянган га буюу 7.7 хувиар нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар, Шиньжяны өмнөд нутгийн улаан буудайн ургац хураалт авах сүүлчийн үедээ орсон бөгөөд нийт гарц нь 3.171 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 496 мянган тонноор нэмэгдэж, нэгдүгээр зэрэглэлийн улаан буудай 75 гаруй хувийг эзэлж байна. Шиньжяны хойд нутгийн улаан буудайн ургац хураалтын ажил ч яаралтай үргэлжилж байна. И-ин сянь 16 мянга 100 га улаан буудай боловсорч гүйцэх хугацаандаа орсноор, орон нутгийн тариаланчид газар тариалангийн үеэр боломжтой хугацааг завдан улаан буудайн ургацаа хураасаар байна.

Ургац хураалтын цаана тариаланчдын хөлс хүч, бодлогын хүчтэй дэмжлэг бий. 2018 оноос хойш өөртөө засах орон нь улаан буудай худалдан авах, нөөцлөх тогтолцооны өөрчлөлтийг хэрэгжүүлж, тухайн жилийн өвөл улаан буудайн тариалангийн талбайн хамгаалалтын нөхөн олгох стандартыг га бүр 130 юаниар нэмэгдүүлж байсан бол энэ жил 0.07 га талбайд 220 юань олгосон байна.

Засгийн газрын хөдөө аж ахуйг дэмжих бодлогоос гадна, Шинжяны хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд тэргүүний дэвшилтэт технологийн дэмжлэг ч чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Шиньжяны хойд нутагт энэ жил, тухайн нутгийн тариаланчдын тал хувь нь хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хэлбэрээр газар тариалан эрхлэх, тариалалт хийх, газар талбайн менежмент зэрэг нэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, үр тарианы гарцыг нэмэгдүүлж байна.

Хүмүүсийг илүү баярлуулсан зүйл бол тэргүүний дэвшилт технологи Бэйдү навигацийн систем, дронуудыг ашиглан, үр ашгаа дээшлүүлсэн явдал юм.
