
Хуримын ёслолын үеэр
Шилийнгол аймгийн Авга хошууны уугуул дуучин Шилийнболорын хувьд 2003 онд Жалам хар хамтлагт гишүүнээр орж, урлагийн аянаа эхлүүлсэн бол дууны шүлэг, хөгжмийг сайхан бичдэг тэрээр тун удалгүй сонсогч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээн, дуучин алдраа дуудуулсан билээ.

Жалам хар хамтлагийн дуучин Шилийнболор
Шилийнболорын гэргий болж, Шил нутагт шинэ айлыг нэмж ирсэн дуучин Халин Алшаа аймгийн Эзнээ хошууны уугуул. Тэрээр мөн Эзнээ Торгуудын 15 дугаар үеийн Гүнж хэмээх утгаараа 10 дугаар сарын 10-ны өдөр Эзнээ хошуунд болсон бэрийн талын хуримын ёслол найрыг Торгууд ястны ураг хуримын уламжлалт ёс заншлаар зохион байгуулсан байна. Эзнээ гэдэг авьяаслаг дуучдыг төрүүлдэг нутаг. Дуучин Халин ч нутгийн алдрыг өргөн, монгол ардын дууг шинэлэг арга маягаар уламжлан, ард түмнийхээ алтан сонорт хүргэж яваа авьяаслаг бүсгүй билээ.

Торгууд Гүнж, дуучин бүсгүй Халин
Шинэ айл, шинэ хос, хоёр дуучиндаа аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна.

Шилийнболор, гэргий Халины хамт
