solongonews
Өмнөд Суданд хүнсний тусламж үзүүлэв
2020-10-27 16:14
Өмнөд Суданд хүнсний тусламж үзүүлэв

Хятадын засгийн газраас Өмнөд Суданд хүнсний хоёр дахь удаагийн тусламжийг хүлээлгэн өгөх ёслол 26-ны өдөр Өмнөд Суданы шилжилтийн үндэсний зөвлөлийн агуулахад болов.

БНХАУ-аас Өмнөд Суданд суугаа элчин сайд Хуа Нин хүлээлгэн өгөх ёслолд оролцох үеэр хэлэхдээ, Хятадын засгийн газар болон ард түмэн Өмнөд Суданы энх тайвны үйл явцыг тууштай дэмжиж, эртхэн энх тайван тогтвортой байдлаа сэргээхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд эд материалын тусламжаа бүрэн шилжүүлээд байна. Хятадын тал цаашид чадах чинээгээрээ Өмнөд Суданы энх тайвны үйл явцыг дэмжиж ажиллана, мөн олон улсын хамтын нийгэмлэг Өмнөд Суданд бодит туслалцаа үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Өмнөд Суданы Энх тайван, бүтээн байгуулалтын яамны сайд бөгөөд Шилжилтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Стефен Пал Хятадын засгийн газар болон ард иргэдийн наднин тусламжид талархаж буйгаа илэрхийлэн, Хятадын талын тусламж нь Өмнөд Суданы энхийн үйл явцыг түргэтгэхэд тустай бөгөөд бид тусламжийн бараа бүтээгдэхүүнийг үр дүнтэй ашиглах болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл цар тахлын улмаас эдийн засаг хумигдах, байгалийн гамшиг олшрох зэрэг сорилтоос болж Өмнөд Суданы холбогдох талууд зөвшилцлөөр дамжин энхийн үйл явцыг урагшлуулан, идэвхтэй үр дүнд хүрч байна. Өмнөд Суданы энх тайвны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд туслахын тулд Хятадын засгийн газар ноднин жилээс эхлэн Өмнөд Суданыг олон янзын тусламжийн бараа бүтээгдэхүүнээр тусалсаар иржээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл