solongonews
Наньчан олон улсын их хуурай боомтын гадаад худалдааны гурван галт тэрэг нэгэн зэрэг нээгдлээ
2023-03-03 16:45
Наньчан олон улсын их хуурай боомтын гадаад худалдааны гурван галт тэрэг нэгэн зэрэг нээгдлээ.

"Наньчан-Манжуур-Москва" Хятад-Европын галт тэрэг, "Наньчан-Венжөү порт-Лос-Анжелес" төмөр замын нэгдсэн тээврийн галт тэрэг, "Наньчан-Шанхайн Яншань боомт-Саудын Даман" тээврийн хэрэгслийн экспортын тусгай галт тэрэг Наньчан олон улсын их хуурай боомтын төмөр замын боомтоос 03-р сарын 02-ны өглөөний 09:20 цагт хөдөллөө. Гурван ээлжийн галт тэрэгний нэгэн зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь Наньчан олон улсын их хуурай боомтын үйл ажиллагаа улам сайжирсныг харуулж байна. Энэ нь Жяншигийн гадаад ертөнцөд өндөр түвшний нээлтийг сурталчлахад ихээхэн ач холбогдолтой юм.

2023 оны 01-р сараас 02-р сар хүртэл Наньчан олон улсын их хуурай боомтоор нийт 247 ээлжийн гадаад худалдааны галт тэрэг нээсэн бөгөөд ачаа тээврийн үнэ 343.7266 сая америк доллар байж,өнгөрсөн оны мөн үеэс 76.43 хувь, 54.58 хувь, 46.36 хувь тус тус нэмэгдсэн байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл