
Сычуань мужийн Соёлын дурсгал, археологийн хүрээлэн нь Сычуань мужийн Гуанхань хотын Сан Шиндүй дурсгалын хамгийн сүүлийн үеийн археологийн үр дүнг 06-р сарын 13-нд нийтэлж, зургаан "Тахилын нүх"-нээс нийт 13 мянга гаруй шинэ соёлын дурсгалын эд зүйлс олдсоныг зарлав. Өвөрмөц хэлбэртэй хэд хэдэн соёлын үнэт дурсгалууд урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд тэдгээр нь Хятадын соёл иргэншлийн олон талт байдал, нэгдмэл байдлын баталгаа болсон юм. Сан Шиндүй дурсгалын газар нь Сычуань мужийн Гуанхань хотод байрладаг бөгөөд 12 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг. Анх 1920-иод онд нээгдсэн юм. 2020 оноос хойш Сычуань мужийн Соёлын дурсгал, археологийн хүрээлэн, Бээжингийн Их Сургууль, Сычуаны Их Сургууль болон бусад шинжлэх ухааны судалгааны байгууллага, их дээд сургуулиуд хамтарсан археологийн баг байгуулж, нэг, хоёрдугаар "Тахилын нүх"-ний хажууд 3000 гаруй жилийн өмнө ухсан гурваас наймдугаар хүртэлх зургаан "Тахилын нүх"-ийг илрүүлжээ. Одоогийн байдлаар Сан Шиндүйн гурав ба дөрөвдүгээр "Тахилын нүх"-ний хээрийн малтлага дуусаж, тав ба зургаадугаар "Тахилын нүх"-нд оршуулсан соёлын дурсгалт газруудын дотор цэвэрлэгээг хийж байна. Энэ удаад зарласан соёлын дурсгалууд голчлон долоо ба наймдугаар "Тахилын нүх"-нд төвлөрч байна.







