solongonews
Тал нутгийн соёлын наадамд зориулсан хошин жүжгийн тоглолт боллоо
2016-06-23 23:04
Тал нутгийн соёлын наадамд зориулсан хошин жүжгийн тоглолт болов.

Жил бүр уламжлал болон зохиогддог Өвөр Монголын Тал нутгийн соёлын найр энэ оны 6 дугаар сарын 25-наас 7-р сарын 3-ны өдрүүдэд албан ёсоор зохиогдох гэж байна. 13 дахь жилтэйгээ золгож байгаа энэхүү арга хэмжээнд шилдэг хошин жүжгийн үзүүлбэр, монгол яруу найргийн наадам, үндэстний онцлогтой кино, шилдэг бичил кино буюу радио жүжиг, Өвөр Монголын шилдэг бүжигчдийн тайлан тоглолт, үндэстний найрал дуу хөгжмийн найр зэрэг 15 сэдвээр явагдах юм байна.

Энэ удаагийн Тал нутгийн соёлын наадам зориулсан урлагийн тоглолт зургаадугаар сарын 22-ны үдэш Өвөр Монголын Урлагийн Их Сургуулийн Урлагийн танхимд Шилдэг хошин жүжгийн тоглолтоор эхэллээ. Тоглолтод Ордос хот, Алшаа зүүн хошуу, Хянган аймаг, Шилийнгол аймаг, Өвөр Монголын Үндэстний Урлагийн хүрээлэнгийн Үлгэр монгол жүжгийн бүлгэм зэрэг аймаг, хот, хошуу болон урлагийн байгууллагаас шалгарсан шилдэг найман жүжиг тавигдсан юм.

Жил ирэх тусам хошин жүжгийн сэдэв агуулгын хувьд шинэлэг болохын зэрэгцээ жүжигчдийн ур чадвар өмнөх жилүүдээс онцгой сайжирч байгааг үзэгч олон сайшааж байлаа. Энэхүү хошин жүжгийн тоглолт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Зохиогч: Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл