15-нд Хятадын Боловсролын яам 490 төрлийн онлайн хичээлийг анх удаа гаргажээ. Боловсролын яамны их дээд сургуулийн боловсролын танхимын дарга Ү Янь: Тус хичээл мэдээллийн технологи, боловсролыг сайтар уялдуулж, Хятад улсын онлайн хичээл боловсролын бүтээн байгуулалт, хэрэглээг гүнзгий хөгжүүлж, их дээд сургуулийн боловсрол, хичээлийн чанар чансааг дээшлүүлэх замнал бөгөөд түүнийг улам агуулга багтаамж төгөлдөр хөгжүүлэх болно гэжээ.
Тэрээр: Анхны 490 төрлийн хичээлд бакалаврын боловсрол, дээд зэргийн ажил мэргэжлийн боловсролын олон нийтийн хичээл, тусгай мэргэжлийн суурь мэдлэгийн хичээл, ерөнхий хичээлээр гол болгосон бөгөөд Хятадын уламжлалт соёлын хичээл, инновац, бизнес эрхлэх тухай хичээл, үзэл суртал, улс төрийн хичээл зэрэг багтаж байна. Эдгээр хичээлийн чанар сайн, өргөнөөр түгээж, үлгэр жишээ болохуйц бөгөөд ерөнхийдөө Хятад улсын өнөөгийн онлайн хичээлийн хамгийн өндөр түвшнийг харуулж, их дээд сургуулийн боловсролын өөрчлөлтийг удирдан дагуулах болно гэжээ.
Төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд Хятад улс 3000 төрлийн “Улсын нээлттэй шилдэг онлайн хичээл” болон 1000 төрлийн “Үлгэр жишиг болохуйц загварчилсан туршилтын хичээл боловсролын төсөл” хэрэгжүүлэх болно. Сарантуяа
