solongonews
”Тяньвэнь-1” аппаратаас илгээсэн ангараг гарагийн өндөр нарийвчлалтай зургуудыг үзүүлжээ
2021-03-05 15:58
”Тяньвэнь-1” аппаратаас илгээсэн ангараг гарагийн өндөр нарийвчлалтай зургуудыг үзүүлжээ.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын газар "Тяньвэнь-1" аппаратаас илгээсэн ангараг гарагийн өндөр нарийвчлалтай зургуудыг 03 дүгээр сарын 04-ний өдөр үзүүлжээ.

Тус байгууллага хоёр нь хар цагаан, нэг нь өнгөт гурван зураг үзүүлсэн байна. Хар цагаан зургуудын нэг нь нэг пиксел тутамд 0.7 орчим метрийн нарийвчлалтай байсан бөгөөд өндөр нарийвчлалтай камераар Ангараг гарагийн гадаргуугаас 330-350 км-ийн зайтай авсан байна. Уг зураг дээр гарагийн жижиг тогоо, уул нурууд, манхнууд тод гарчээ.

Зураг дээр харагдах том тогоо нь 620 орчим метрийн диаметртэй гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Ангараг гарагийн хойд туйлыг харуулсан өнгөт зургийг дунд нарийвчлалтай камераар авчээ. БНХАУ Ангараг гарагийг судлах "Тяньвэнь-1" аппаратаа Хай Нань мужийн Вэнь Чан сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн билээ.  

"Тяньвэнь-1" 215 хоногийн турш сансарт аялсан бөгөөд одоо дэлхийгээс 212 сая орчим километрийн зайд байгаа юм. Уг аппарат хоёрдугаар сарын 10-нд Ангараг гарагийн тойрог замд орж, 15, 20-нд хоёр удаа тойрог замын тохируулга хийжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл