solongonews
Өвөр Монголын ард иргэдийн орлого өсөв
2017-11-24 18:47
Өвөр Монголын ард иргэдийн орлого өсөв

Эхний 3 улирлын Өвөр Монголын хүн нэг бүрийн дундаж орлого 19 мянга 321 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь энэ оны эхний хагас жилтэй ижил түвшинд байжээ. 

Оршин суугаа газраар нь авч үзвэл, хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 26 мянга 939 юань байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилээс 0.1 нэгжээр давжээ. Хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 8478 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгджээ. Өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилийнхээс  0.1 нэгжээр өндөр байлаа. 

Харин хүн нэг бүрийн хэрэглээний зардал 13 мянга 675 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ. Оршин суугаа газраар нь авч үзвэл, хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж зардал 17 мянга 141 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар нэмэгджээ. Харин хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж зардал 8743 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар нэмэгдсэн  байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл