Хятадын үндэсний төмөр замын корпорацаас 07-р сарын 31-ний өдөр гэхэд зуны тээврийн улирлын үе талаасаа давж, 07-р сарын 01-нээс зуны тээвэрлэлт эхэлснээс хойш төмөр замынхан шаргуу ажилласан байна. 07-р сар гэхэд Хятадын хэмжээнд төмөр замаар давхардсан тоогоор нийт 306 сая зорчигч тээвэрлэж, 48 хувиар өссөн байна гэж мэдээллээ.
Үндэсний төмөр замын корпорацын холбогдох хариуцлагатай албаны хүн:
- Зуны тээвэрлэлт эхэлснээс хойш төмөр замынхан зорчигч тээврийн ажлыг нямбай зохион байгуулж, Лхас-Линжигийн төмөр замын шинэ шугам болон Фү Шинь нэрэмжит ухаалаг хурдны галт тэргийг бүрэн ашиглаж, зуны нутаг буцах, аялан жуулчлах, оюутан сурагчдын зорчих хөтөлбөрийг их өгөгдөлд суурилан урьдаас тооцож, тээврийн хүчээ тохируулж зохион байгуулсан юм гэж хэллээ.
