Эрүүл энхийн элч -Мөнх багш төв радиод ярилцлага өглөө
2019-06-17 11:03
Өвөр Монголын ахмад эмч эрүүл мэнд, сэтгэлзүй ба эрүүл хооллолтын зөвлөгч Мөнх багш саяхан Бээжин хотноо хүрч Монгол хэвлэл мэдээлэл буюу төв радиогийн тусгай ярилцлагад оролцлоо.

Тэрээр ярилцлагын үеэр эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, өвдөхөөрөө л сая эмчлүүлж байдаг нийгмийн асуудалд хандаж, эрүүл мэндийн тухай ойлголтоо дээшлүүлэн, эрүүл мэнддээ өөрөө хариуцахыг хүмүүст ойлгуулахыг дархан үүргээ болгосон тухайгаа ярьж, хүмүүсийн эрүүл энх, аз жаргал, сайн сайхны төлөө “Эрүүл амьдрах арга ухааныг суралцаж, илрээгүй өвчнөө эдгээж, өөрийгөө эрүүлжүүлэх” тухай иж бүрэн цогц хичээлийг үүдсэн байна.
Тэрээр басхүү олон нийтэд эрүүл амьдрахуйн арга ухааныг ухуулан сурталчилж, шим тэжээлтэй эрүүл хооллолт, сэтгэл зүйн талаар эрүүл мэндийн зөвлөмж өгөх, олон хүнд ашиг тус хүртээж, эрүүл энхийн элчээр өргөмжлөгдсөн тухайгаа танилцууллаа.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
