
Боловсролын Яамны Сайд Цэн Баошэн
- Шилдэг уламжлалт соёлыг хичээлийн программд оруулахыг “гурван өгүүлбэр”-ээр хураангуйлж болно.
Нэг. Бага сургуулиас их сургууль болтол боловсролын бүх шат үеийг хамруулна. Энэ нь суурийг бэхжүүлэх төсөл болно.
Хоёр. Сурах бичиг, заах материалыг системтэй болгоно. Энэ нь сүг сүнс суух төсөл болно.
Гурав. Мэргэжилтэн хүмүүжүүлэх ажлыг илүү сайжруулна. Энэ нь хэв боловсролыг цогцлох төсөл болно гэжээ.
Мөн шилдэг уламжлалт соёлыг хичээлийн программд оруулахад дөрвөн талыг сайн хийх хэрэгтэй.
Нэг. Сурах бичиг, заах материалыг системийн байгуулалтад сурагчдын сурлагын байдалд чиглүүлэн тохиромжтой агуулгыг сонгож оруулна.
Хоёр. Сургуулийн хүрээний соёлыг өргөтгөж, уламжлалт ший жүжиг, хятад зураг, уран бичлэг, хятад эм эмнэлэг, уламжлалт биеийн тамир, үшүү эрдэм, тай жи нударгын эрдмийг хичээлийн программд оруулж болно.
Гурав. Шинжлэн судлах ба тайлбар хийх талыг чангатгаж, эрдэм шинжилгээний салбарын байгуулалтыг чангатгаж, мэргэжилтэн хүмүүжүүлнэ.
Дөрөв. Уламжлалт соёлыг хичээлийн программд оруулан, Хятадын түүхийг сайн ярина гэжээ.
