solongonews
“Хөххотын хавар” яруу найргийн наадам, “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан зарлагдлаа
2016-04-28 09:47
ӨМӨЗО-ны Хөххотноо суралцагч яруу найраг, утга зохиолд сонирхолтой Монгол Улсын болон Өвөр Монголын бүхий л оюутан залууст зориулан зохион явуулдаг “Хөххотын хавар“ яруу найргийн наадам өдгөө зургаа дахь жилдээ зохиогдохоор боллоо.

    Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулж буй тус наадамд оролцогчдын бүтээлийг дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс хүлээн авч эхлээд байна. Түүнчлэн 2013 оноос уран уншлагын “Хосгүй эгшиглэн” уралдаан зохиогдож эхэлсэн ба оюутан залуус хятад, монгол шүлгийг тайзнаа уран унших ур чадвараараа өрсөлддөг.  Ингээд Хөххотноо суралцагч Монгол Улсын болон Өвөр Монголын оюутан залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон тус хоёр наадмын удирдамжийг та бүхэнд хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл