
Хятадын ядуурлаас ангижруулах ажлыг дүгнэж урамшуулан сайшаах их хурлын үеэр Ши Жиньпин чухал яриа хийжээ. Ши Жиньпин дарга чухалчлан тунхагласан нь нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр дамжин ХКН байгуулагдсан 100 жилийн ойг угтах чухал цаг үед Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил бүх талын ялалт байгуулж, одоогийн стандартын дагуу хөдөө орон нутгийн 98.99 сая хүн, ядуу буурай 832 шянь, ядуу буурай 128 мянган тосгон бүгд ядуурлаас ангижран, бүс нутгийн ядуурлыг арилгаж, амьдрал аргагүй ядуу буурай байдлыг арилгах хүнд хэцүү ажлыг дуусгаснаар бас нэгэн гайхамшгийг бүтээв.
Энэ нь Хятадын ард түмний агуу их яруу алдар, ХКН-ын агуу их яруу алдар мөн, Хятадын үндэстний агуу их яруу алдар мөн гэжээ.





