Орц:
Будаа- 2 аяга
Ус- 2 аяга
Алимны цуу- 2 халбага
Өндөг- 2 ширхэг
Соё соус- 2 халбага
Ус- 2 халбага
Сонгино- 1 ширхэг
Ургамлын тос- 2 халбага
Үхрийн татсан мах- 300 гр
Туна- 1 сав
Лууван- 1 ширхэг
Өргөст хэмх- 1 ширхэг
Далайн байцаа- 6 ширхэг
Хийх арга:
2 аяга усандаа алимны цуу хийж буцалгана. Үүндээ будаагаа хийж, галыг намсгаж 20 минут хэртэй чанаж, будааг болгох аж. Дараа нь өндгөндөө нэг халбага соё соус, 2 халбага ус нэмж, сайтар хутгаад ургамлын тосонд шарж аваад уртааш нь хэрчиж бэлтгэх юм. Одоо харин хайруулын тавгаа дахин тослоод сонгиноо сайтар хуурсны дараа махаа хийж, болтол нь хуурах бөгөөд үүндээ нэг халбага соё соусаа нэмэх аж. Ингээд ерөнхийдөө бэлтгэх зүйлс дуусах бөгөөд далайн байцаан дээрээ агшаасан будаагаа жигд тараан түрхэж дээр нь уртааш нь хэрчсэн лууван, өргөст хэмх,өндөг зэргээ тавиад, хажууд нь туна, мах зэргээсээ адил хэмжээтэйг тараан түрхээд чанга гэгч нь боож, өнхрүүлэх юм шүү.

