Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо Бээжин хотноо 04-р сарын 18-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 2018 оны нэгдүгээр улиралд Хятадын нийгмийн цахилгаан хэрэглээний хэмжээ нийт 1.59 их наяд киловатт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.83 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нэгжээр дээшилжээ.

Аж үйлдвэрийн байдлаас үзвэл, нэгдүгээр аж үйлдвэрийн цахилгаан хэрэглээний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.32 хувиар нэмэгдсэн бол хоёрдугаар аж үйлдвэрийн цахилгаан хэрэглээний хэмжээ 6.72 хувиар, гуравдугаар аж үйлдвэрийн цахилгааны хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 16.69 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Үүнд, хоёрдугаар аж үйлдвэрийн нийгмийн цахилгааны хэрэглээнд үзүүлсэн хувь нэмэр 46.86 хувьд хүрчээ. Аж үйлдвэрийн салбарын ихэнх ажил төрлийн цахилгааны хэрэглээ янз бүрийн хэмжээгээр өсөж, өсөлтийн хурдаар хамгийн түргэн нь автомашины аж үйлдвэр, металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл байсан бол гуравдугаар аж үйлдвэрлэлд мэдээлэл дамжуулах, компьютерын үйлчилгээ, программ хангамжийн үйлдвэрлэл, олон нийтийн үйлчилгээ, менежментийн салбар, орон сууц, гуанз ресторан, зам тээвэр, агуулах, шуудангийн үйлчилгээ хамрагдаж, хоёр оронтой тоогоор өсжээ.
