solongonews
Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхийг уриалжээ
2016-10-15 20:06
Хамтдаа хүчин зүтгэл гаргаж, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэхээр дамжин цаг уурын өөрчлөлт, түүний улмаас үүсээд байгаа өлсгөлөн ядуу байдлыг аргацааж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтдаа боловсруулсан тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн программын газар 14-нд дэлхийн нийт улс орнуудад хандан уриаллаа.

    Мөн тухайн өдөр энэхүү программын газар Италийн нийслэлд Ром хотод тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн үр тарианы 36-р өдөрлөгийг угтсан байна. Өдөрлөг ньэнэ онд  “Цаг уур өөрчлөгдөж байна, үр тариа болон хөдөө аж ахуй ч өөрчлөгдөж байна” гэсэн уриан дор зохиогдов. Программын газрын ерөнхий захирал Юсе Грациано Да Силва тэмдэглэхдээ:

- Онц цаг уурын үзэгдэл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон үр тарианы аюулгүй байдалд шууд холбогдох хөрс шороо, ой шугуй, тэнгис далайн эрүүл ахуйг эвдсэн төдийгүй, өвчин хижиг, хорт шавжийн гамшгийг олноор үүсгэж, олонх хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйд түшиглэж байгаа иргэдийн амьжиргааг улам ядуу буурай, хүндрэлтэй болгож байна. Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр дамжин цаг уурын өөрчлөлт, өлсгөлөн, ядуурлыг зохицуулна гэдгээ улс орнууд “Парисын хэлэлцээр” болон 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн процедурт хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр асуудлуудыг зохицуулахад улам олон “Техник, мэдлэг, зах зээл, мэдээлэл болон хөрөнгө оруулалт” шаардагдана гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл