Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-нд хэлэхдээ, Яса хар салхи Фижид ноцтой гарз хохирол учруулсанд Хятад улс анхаарал хандуулж, тусламж үзүүлсэн гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, эх сурвалжийн дагуу 12-р сарын 17-нд "Яса" хар салхи Фижи улсыг дайрч, ноцтой гамшиг учруулсан байна. Байдлыг ойлгосны дараа Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Фижигийн Улаан загалмайн нийгэмлэгт 100 мянган ам долларын хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлсэн. Тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр энэ нь гамшгийн дараа Фижи улсын хилийн чанадаас хүлээн авсан анхны тусламж юм байна. Үүнээс гадна Хятадын засгийн газар Фижигийн засгийн газарт 200 мянган ам долларын өртөг бүхий хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэн бөгөөд гамшгийн нөхцөл байдал болон Фижигийн талын эрэлт шаардлагын дагуу үргэлжлэн чадлын хирээрээ тусламж үзүүлэх болно. Фижигийн засгийн газар, ард түмэн гамшгийг аль болох богино хугацаанд давж, гэр орноо сэргээн босгоно гэдэгт бид итгэж байна гэжээ. \Ренчинсоо\
