solongonews
Киргизстан Хятадын вакциныг тарьж эхэллээ
2021-03-30 16:13
Киргизстан улсын ард түмэн энэ сарын 29-ний өдрөөс Хятадын “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хийлгэж эхэлжээ.

Киргизстаны Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Бейшеналиев Хятадын вакцин хийлгэж буй нь

Киргизстаны Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Бейшеналиев мөн өдөр Хятадын вакцин хийлгэсэн анхны хүн болов.

Хятадын Засгийн газраас Киргизстаны Засгийн газарт хандивласан “Ковид-19”-ийн эсрэг вакцин энэ сарын 19-ний өдөр Бишкек хотод хүрсэн юм. Киргизийн Ерөнхий сайд Улукбек Марипов хэлэхдээ:

- Хятадын вакцин олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн. Хятадын тусламжтай вакцин нь Киргизстаны цар тахлын эсрэг тэмцэлд асар их тусламж үзүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл