Монголчууд эртнээс аваад өөр өөрийн нутгийнхаа онгон дархан уулын орой, дов толгод, нуур голын хөвөөн дээр чулуу овоолон түүнийгээ овоо хэмээн нэрлэж, жил бүр тайлга тахилга үйлддэг уламжлалт заншлаа хадгалсаар ирсэн юм.
Овоогоо монголчууд жил бүр төв эрхэмсгээр дээдлэн тахиж, айл гэр, аймаг угсааныхаа эрүүл мэнд, мал сүргийн өнөр өсөлт, өвчин тахалгүй, хур бороон тэгш, нутаг бэлчээр өнө шим, ажил хөрөнгөө даатган наманчилж дайллага хурайлга авдаг.

Овоог малчин монголчууд нутаг усны эзэд сахиус хэмээн шүтэж, тахилгаар дамжин хүн байгалийн найрамдал үргэлжлэн оршихыг хүсэмжилж байдаг болохоор монголчуудын уламжлалт шүтлэг бишрэлийн тусгал болдог.
Нүүдэлчин үндэстний тэнгэр тахилгын зан үйлээс эхлэн байгалийн навтаг савдгийн шүтлэг бишрэл зэрэг ууган шүтлэг бишрэлийн ул мөр тодорхой байдаг. Монгол нутагт тархан түгэж байгаа овоо босгох, овооны тахилга, овооны найр нь иж бүрэн нэгэн хэлхээ зан үйлийн үйл ажиллагаа болсон байдаг. Шарын шашин Монголд орж ирснээс хойш энэ ажиллагаанд олонхдоо лам нар оролцож байгаа харагдана.
Овооны тахилга бол олон төрлийн зан үйлийн ёслол зэрэг явагдах шүтлэг бишрэлийн шинж бүхий нийгмийн ажиллагаа юм. Монголчуудын хамгийн эртний уугуул шүтлэг бол бөө мөргөлийн шүтлэг, тэнгэр бол эртнээс аваад нүүдэлчин үндэстнүүдийн мөргөл тахил, тэрчлэн тэдний бөө мөргөлийн хамгийн чухал шүтээн болж байдаг. Тэнгэр сахиус нь хүний амьдралыг ивээн соёрхож сүнс олгож өгдөг эцгийн чанарт сахиус бөгөөд газар нь хүнд хэлбэр цогц олгож өгдөг эхийн чанарт сахиус гэх ойлголт байдаг. Олонх нүүдэлчин гаралтай үндэстэн үүд тэнгэрийн хувь заяа, газрын галбир төрхийг олдог хэмээн бодож “эцэг тэнгэр”, “эх газар” хэмээдэг. Иймээс овоо бол монголчуудын сэтгэл зүрхний эрхэмсэг дархан тэнгэрээр сүндэрлэж, нутаг усны ард түмний хамгийн гүн гүнзгий итгэл бишрэлийн амин сахиа болсоор ирсэн юм.
Зүйлийн цэцэг зумалзан дэлгэрэх зуны улиралд таван хошуу мал тарга хүч авч Ордос нутагт найр наадам олдож хөл хөдөлгөөнөөр бялхдаг. Төв хичээнгүй цагаан сүлд, хар сүлдийн тахилга, нууц далд арван гурван атаа тэнгэрийн тахилга, жингийн шүтээний тахилга, онгон шүтээний тахилга, хурахын овоодын тахилга хийгээд бусад овоодын тахилга зэрэг хэдэн зуун хүн цаашилбал хэдэн мянган хүн оролцдог цуглаан хойно хойноосоо болж, хөл хөдөлгөөн ихтэй, сүлд шүтээн овоон дээр нь цэнхэр хадаг намируулж сан арц ангилуулан өвөг дээдэс, тэнгэр газар, эзэн шүтээнд тахилга тавьж, эх байгалиа хамгаалан нутаг усны өгөөмөр тансаг хишиг буянаа эрхэмлэн хөрөнгөжүүлэх сэтгэлгээг илтгэж, эрийн гурван наадам хийж бүхэл өдөр баярлан хөөрөлдөж ажлын алжаал, амьдралын бухимдлаа тайлан малчдаа баясгаж, арилжаа наймаа хийхийн хамт сураг чимээ солилцон уулзаагүй удсан төрөл садан найз нөхөдтэйгөө золгож, амар мэндээ мэдэлцэн харилцаа холбоогоо зузаатгадаг. Залуучуудын хувьд уулзаж ханилахын ховор завшаан болдог гэхэд цуглаан найр нь орлого олох хүнд олдошгүй сайхан завшаан гэж хэлж болно. Үндэстний онцлог цуглаан найр нь нүүдлийн мал аж ахуйн соёлын үнэт өв болон үндэстний соёлын үзэл санааг хамгийн бүрэн хадгалж явааг харуулж байна.
