solongonews
Ядуурлыг бууруулах чиглэлээр Хятадын олсон амжилтад бахархаж байна
2020-11-26 08:58
Ядуурлыг бууруулах чиглэлээр Хятадын олсон амжилтад бахархаж байна.

Бүх Хятадын 832 ядуу сянь бүгдээрээ ядуурлаас гарсан мэдээллийг Африкийн олон салбарын зүтгэлтнүүд анхааралдаа авч, энэхүү амжилтыг дээд хэмжээгээр үнэлсэн байна. Тэд Хятад улсын ядуурлыг бууруулах туршлага нь Африкийн хувьд чухал ач холбогдолтой гэж үзжээ. Одоо та бүхэн Хятадын төв радио телевизээс Кенид суугаа сурвалжлагч Ян Чунгийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу. 

Ахри Кавинс Хятадын Хуа Жун буюу Төв Хятадын Багшийн Их Сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторантаар сурдаг. Коронавирусийн халдварын улмаас тэрээр өнөө Хятад руу буцах боломжгүй юм. 2018 онд Кавинс хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн хамт анх удаагаа Хятадад ирсэн бөгөөд Бээжин, Өвөр Монгол зэрэг олон газраар зочилж, Хятадын үсрэнгүй хөгжил, ялангуяа ядуурлыг бууруулах ажлын салбарт олсон ололт амжилт түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ.

"Хятад улсын дэд бүтцийн бүтээн байгуулалт, ядуурлыг бууруулах төслүүдийн хөгжлийн түвшин надад гүн сэтгэгдэл төрүүлсэн, ялангуяа хөдөө орон нутагт бүр их сэтгэгдэл төрүүллээ. Надад хамгийн гүнзгий сэтгэгдэл өгсөн зүйл бол зарим хөдөө орон нутаг засгийн газрын дэмжлэгтэйгээр бизнес эрхэлж, амьдралаа сайжруулж байна."

Ядуурлыг бууруулах чиглэлээр Хятадын олсон ололт амжилт нь дэлхий нийтэд үр өгөөжтэй явдал юм гэж Кавинс үзэж байна.
"“13-р таван жил”-ийн төлөвлөгөөний үеэр Хятадын ард түмэн хэт ядуу байдлыг арилгаж чадлаа. Энэ бол зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн хувьд ч маш чухал үйл явдал юм. Энэ нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт урагшилж байна гэсэн үг юм. Хятад улс богинохон хугацаанд олон хүнийг ядуурлаас гаргаж чадсан нь туйлын амаргүй явдал юм. Хэрэв Хятад улс үүнийг хийхгүй юм бол хятад хүмүүсийг ядуурлаас ангижрахад туслах дэлхийн нөөц шаардлагатай хэвээр байх болно. "

Бурунди гаралтай Дорин Нининахазви нь "Нэг хөдөлгөөн" төрийн бус байгууллагын Зүүн Африкийн бүсийн ахлах юм. Тэрээр 10 гаруй жил ядуурлыг бууруулах ажилд гар бие оролцжээ. Мөн Хятадын төв ба баруун бүс нутагт ядуурлыг бууруулах асуудлыг судлахаар олон удаа очиж байсан юм. Дорин хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудад туршлага хуримтлуулах ач холбогдол бүхий хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт ядуурлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.

"Хэрэв та Хятадын ядуурлаас ангижруулах ерөнхий төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг авч үзвэл энэ нь Африк тивд давтагдах боломжтой зүйл гэдгийг ойлгож болно. Төлөвлөгөө гаргах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь хаана ч хэрэгжүүлэх боломжтой. Өргөн цар хэмжээтэй мэдээллийн систем бий болгох, хариуцлага нэхэмжлэх дүрэм боловсруулах зэргээс бүр сурч болох юм. Ядуурал бол ядуурал, ядуурал хаана байсан ч ялгаагүй. Тиймээс тэдний туршлагаас бид маш их зүйлийг сурах боломжтой. "

Кени улсын Африкийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Кагованга хэлэхдээ, өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн 40 жилийн турш, Хятад улс ядуурлаас ангижраад зогсохгүй дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй хөгжиж буй орон болсон юм. Энэ нь мөн бүх хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр юм.

 "Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс 800 сая орчим хүнийг ядуурлаас гаргасан. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүн хамрагдсан тохиолдол бөгөөд хүн төрөлхтнийг ядуурлаас ангижрахад үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Би Ши Жиньпин даргын ядуурлыг бууруулах тухай номыг олон удаа уншиж байсан. 1978 оноос хойш Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэн байж, ард иргэддээ итгэл зориг олгох төдийгүй бусад хүмүүсийг тэдэнтэй хамт урагшлуулав. Эдгээр туршлагыг Африкт ашиглах бүрэн боломжтой. Хятадын ард түмэн болон Африкийн ард түмэн хамтдаа хүчин чармайлт гаргаж, Африкийн хүн амын дийлэнхийг ядуурлаас гаргахыг би хүсэж байна. Энэ нь Африкийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Хятадын ашиг сонирхолд нийцнэ."

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл