solongonews
Шинэ эрчим хүчний автомашины экспорт өсөлтөө хадгалав
2022-10-25 18:16
Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины экспорт эхний гурван улиралд 100 гаруй хувиар өссөн байна.

 Гаалийн ерөнхий газрын сүүлийн үеийн статистик мэдээллээр энэ оны эхний гурван улиралд Хятад улсын автомашины экспорт 259 тэрбум 840 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.1 хувиар өсөв. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тоо баримтаас үзвэл энэ оны 01-р сараас 09-р сар хүртэл Хятад улс 2 сая 117 мянган автомашин экспортолсны 389 мянга нь шинэ эрчим хүчний машин байсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна.

   Одоогийн байдлаар Хятадын арав гаруй автомашины брэнд Европт газардсан бөгөөд дотоодын олон автомашины компаниуд Норвег улсыг шинэ эрчим хүчний автомашины Европын зах зээлд нэвтрүүлэх туршилтын орноор сонгосон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл