solongonews
Эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулахыг дэмжинэ
2022-12-18 13:19
Эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулахыг дэмжинэ.

Хүчтэй тэсвэр хатуужил, агуу чадавх, эрч хүчээр дүүрэн, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ирэх онд ерөнхийдөө нэмэгдэх төлөвтэй байна

Төв хорооны санхүү эдийн засгийн комиссын ажлын албаны өдөр тутмын ажил хариуцсан орлогч захирал Хан Вэньшю хэлэхдээ "Энэ жилийн эдийн засгийн өсөлт болон оны эхэнд хүлээгдэж буй зорилт хоёрын хооронд ялгаа байгаа юм. Гэхдээ бусад олон үзүүлэлтүүд сайн хийгдсэн бөгөөд ирээдүйд чиглэсэн зарим бүтцийн үзүүлэлтүүд нь гайхалтай гүйцэтгэлтэй байна. Ядуурлаас ангижрах ажлын ололт амжилтуудыг тасралтгүй нэгтгэж, ядуурлаас ангижрах шяний хүн ам тутмын ашигтай орлогын бодит өсөлт улсын дунджаас өндөр болсон юм. Аж үйлдвэрийн салбарын шинэчлэлд эерэг ахиц гарч, шинэ эрчим хүчний  тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалт, экспортын хэмжээ дэлхийд эхнийх болж байна. Ялангуяа шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 700 мянган нэгжид хүрч, 1 дахин нэмэгдсэн байна. Үр тарианы гарц найман жил дараалан 1.3 триллион жингээс дээш хэвээр байна. Төлбөрийн тэнцэл сайн байгаа мөртөө Хятадын гадаад валютын нөөц 3 триллион ам.доллароос дээш хэвээр байгаа юм. Дэлхийн инфляц 40 гаруй жилийн дотор шинэ түвшинд хүрч, Хятадын үнийн түвшин тогтвортой хэвээр байж, хэрэглээний үнэ 2 хувиар өсөж, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, ард иргэдийн амьдрал үр дүнтэй баталгаажсан байна" гэжээ.

Хан Вэньшю мөн хэлэхдээ "Урт хугацааг харахад сүүлийн гурван жилд Хятадын эдийн засгийн дундаж өсөлтийн түвшин дэлхийн дунджаас нэлээд өндөр байна. Үүний зэрэгцээ Хятадын өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаа олон эрсдэл, сорилттой тулгарсаар байгааг бид олж харж байгаа юм. Улсын дотоодын байдлаас авч үзвэл, Хятадын эдийн засгийн сэргэлтийн суурь бат бөх болоогүй байгаа бөгөөд эрэлтийн багасалт, нийлүүлэлтийн цочрол, хүлээгдэж буй сулралын гурвын дарамт харьцангуй их хэвээр байна. Олон улсын хувьд гадаад орчин донсолгоотой, дэлхийн эдийн засаг ганхаж магадгүй" гэжээ.

Ирэх онд Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлын тухай Хан Вэньшю хэлэхдээ "Ирэх онд Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай, чадавхтай, эрч хүч дүүрэн, урт хугацааны сайн суурь өөрчлөгдөөгүй, эх үүсвэрийн хүчин зүйлсийг дэмжиж болно. Бид энэ оны эхнээс эхлэн үр ашигтай эрэлтийг өргөжүүлэх, бүтцийн хувьд өөдрөг байдлыг дэмжих зорилгоор хэд хэдэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, татварыг бууруулах, татварын буцаан олголт, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогод суурилсан, хөгжлийн санхүүгийн арга хэрэгслүүдийг бий болгох, үйлдвэрлэлийн салбарын дунд болон урт хугацааны зээлүүдийг өргөжүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын арга хэмжээг дараагийн алхамд үргэлжлүүлэх, өөдрөг байдлыг сайжруулж, ирэх онд бодлогын үр дагавар гарсаар байх болно" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл