solongonews
Хятадын жуулчдыг яаралтай авчрав
2017-11-30 14:36
Энэ сарын 29-нд сурвалжлагч Хятадын агаарын тээврийн Наньфан компаниас мэдээлснээр, мөн өдрийн орой Наньфан компани A330 хэлбэрийн хоёр онгоцыг яаралтай илгээжээ.

Хятадын Гуанжөү, Шэньжэнээс тус тус Бали арал руу онгоцоор очсон жуулчид, Агун галт уул дэлбэрсний улмаас тэнд түр орогнож байсан Хятадын жуулчдыг тосон авчирсан байна.

Урьдчилсан мэдээгээр, Агун галт уулын дэлбэрэлт цаашид үргэлжлэх юм байна. Агаарын тээврийн Наньфан компанийн холбогдох хариуцлагатан хэлэхдээ: Тус компани галт уулын дэлбэрэлтийн байдал, онгоцны буудал үйл ажиллагаагаа сэргээх цаг хугацааг нягт анхаарч, нислэгийн төлөвлөгөөгөө цаг алдалгүй зохицуулан, жуулчдад тулгарсан нөлөөллийг чадах чинээгээр багасгана гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл