solongonews
Хятад Грек дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн семинар боллоо
2022-05-30 10:46
Хятад, Грек дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан семинар зохион байгуулав.

Хятад, Грек хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиолдуулан Хятад, Грекийн харилцааны семинарыг 27-ны өдөр Грекийн Пирей хотод зохиов. Семинарт Грекийн олон улс төрч, эрдэмтэн судлаачид онлайн хэлбэрээр Хятадын талын судлаач эрдэмтэдтэй холбогдож, хоёр орны найрамдал хамтын ажиллагаа болон шинэ эриний Хятад, Грекийн харилцааны талаар ярилцаж, хоёр орны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тал дээр санал нэгдсэн байна.

Мөн өдөр Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Грекийн Ласкаридын сан, Хятадын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулж буй “Хятад, Грек дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой: Эртний соёл иргэншил ба орчин үеийн түншүүд” сэдэвт семинарыг онлайн болон оффлайн байдлаар зохион байгуулав.

Грекийн дэд ерөнхий сайд Пикраменос семинарт баярын захидал илгээж "Грек, Хятадын эртний соёл иргэншил нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлсэн, олон салбарын хамтын ажиллагаа бүх талаар хөгжсөн байна. Грекийн тал Хятад улстай харилцаагаа улам гүнзгийрүүлж, хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Зохиогч: Ю ШУАЙШУАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл