solongonews
Түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдөр
2017-05-23 17:34
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 23-ны өдөр

- Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөр Монголын Их Сургуулийн амьтны судлалын туршилтын төвд хуруу шилээр хөврөлийг хөлдөөн хадгалж хөврөл шилжүүлэн бойжуулсан дэлхийн анхны “хуруу шилний хурга” мэндэлжээ. Энэхүү судалгаа нь Шуурган докторын удирдлагаар явагдсан “хуруу шилний ишиг”, “хуруу шилний тугал”-ын дараагийн гэрийн тэжээмэл амьтны хөврөл бойжуулах төслийн талаар олсон бас нэг удаагийн чухал том ололт болно.

1984 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Японд суралцаж байсан Шуурган дэлхийн анхны “хуруу шилний ишиг”-ийг бойжуулж, бүхий л амьд бодисын мэргэжлийн хүрээг донсолгосноор “хуруу шилний ишигний эцэг” хэмээх алдрыг хүртжээ.

1984 оны 4 дүгээр сард Японд доктор цол хамгаалсан анхны монгол эрдэмтэн Шуурган Өвөр Монголын Их Сургуульд буцан иржээ. Тэрээр нутагтаа ирээд Өвөр Монголын Их Сургуулийн амьтны судлалын туршилтын төвийг үүсгэн байгуулж, улсын дотоодод үхэр, хонь ямааны биеийн гадна үр тогтоох мэргэжлээр гол болгосон гэрийн тэжээвэр амьтны үржлийн амьд бодисын ухааны судалгааны ажлыг түрүүлэн өрнүүлжээ. Ингээд 1989 онд Хятад улсын анхны “хуруу шилний хурга” болон “хуруу шилний тугал”-ыг бойжуулснаар Хятад улс нь Америк, Япон зэрэг улсын дараа эдгээр мэргэжлийг эзэмшсэн цөөн хэдэн улсын нэг болжээ. Энэхүү гавьяа зүтгэлээрээ Шуурган Хятадын инженерийн хүрээлэнгийн академичаар сонгогджээ. Шуурган нь инженерийн хүрээлэнгийн академичаар сонгогдсон анхны ӨМӨЗО-ны хүн болсон юм. Мөн Өвөр Монголын Их Сургуулийн амьд бодисын судалгааны сурган хүмүүжлийн түвшин үүнээс эхлэн Хятадын их сургуулийн тэргүүн эгнээд оров.

Хуруу шилний ишигний мэргэжлийг ашиглан Шуурган Ордос хотын Энхбай цөлжилтийг сааруулах сууринд олон жил шилдэг үүлдрийн ноолуурын ямаа бойжуулах судалгааг өрнүүлснээр “Өвөр Монголын  ноолуурын ямааны шинэ үүлдэр”-ийг бойжуулах ажил чухал ахицтай болжээ. Шинээр бойжуулсан ноолуурын цагаан ямаа нь арвас цагаан ямаа, Ляонингийн Гай шяний ноолуурын цагаан ямаа болон бусад шилдэг үүлдрийн ямааны онцлогийг шингээжээ. Энэ шинэ үүлдрийн ямааны насанд хүрсэн эм ямааны дундаж ноолуурын гаралт нь 527 ɡ хүрсэн нь нутгийн ямааны ноолуурын гаралтаас нэг дахин илүү болжээ. Мөн насанд хүрсэн эм ямаа болгоны ноолуурын гаралт нь 1000 ɡ-ыг давж, ноолуурын нарийн хэмжээ нь 14.57 микро метр болж Хятад улсын дотоодын тэргүүний түвшинд хүрсэн байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл