solongonews
Олон улсын хэмжээний загварын нүүр будагчаар сонсогдсон монгол охин
2019-05-14 21:33
Олон улсын хэмжээний загварын нүүр будагчаар сонсогдсон монгол охин

Бээжин хотод болсон Бээжингийн олон улсын загварын долоо хоногийн үйл ажиллагаанд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Болор-Эрдэнэ нүүр будагчаар оролцсоноор Өвөр Монголоос оролцсон цорын ганц нүүр будагч, цорын ганц монгол охин байлаа.

Бээжингийн олон улсын загварын долоо хоногийн үйл ажиллагаа нь Хятад улсад трэнд болсон хувцас загвар зэрэг шинэ бүтээгдэхүүн, шинэ загвар, урлал, шинэ мэргэжлийг дэлхийд харуулах тавцан юм. Дэлхийн нэртэй загвар өмсөгчид оролцдог ба нүүр будалтын шаардлага маш өндөр аж. Болор-Эрдэнэ энэхүү арга хэмжээнд сонгогдон оролцжээ.

Болор-Эрдэнэ 2012 онд нүүр будалтын ажлын анхны гараагаа эхэлжээ.  Тухайн жилдээ Монгол Улсад нүүр будалтыг сурч байсан бөгөөд Улаанбаатар хотын Гоо засалчдын холбооны эрхийн үнэмлэхийг авсан байна. 2014 оноос Өвөр Монголын Одон Телевизийн нүүр будалтаар уригдан ажилласан юм. Тэрээр ОХУ-ын Москва хотод дэлхийн алдарт нүүр будагчаас нүүр будалт сурч мэргэжил дээшлүүлж байсан аж. 2016 онд “Сrystal salon”, “Сrystal” хэмээх нүүр будалтын сургалтын төвийг үүсгэн байгуулж, өдөр тутмын будалт, хуримын будалт, нэвтрүүлэг дэлгэцийн будалт, загварын будалт зэрэг олон төрлийн нүүр будалтыг хийдэг байна.

- Хүний нүүрийг будахдаа сэтгэл гарган буддаг. Сэтгэлээсээ хийсэн зүйл л амжилтад хүрдэг гэж бодно. Би өөрөө загварын будалтыг илүү сонирхдог. Мэргэжил дээшлүүлэх, өнгө будаг оруулах талд илүү ажиллаж байна хэмээн Болор-Эрдэнэ ярьжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл