Хятадын Эрчим хүчний үндэсний газраас 06-р сарын 15-ны өдөр мэдээлэхдээ 05-р сард Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой сэргэж, бүх нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хурдтай нэмэгдэж, 672.4 тэрбум кв/цагт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, 2019 оны мөн үеэс 18.7 хувиар өссөн хэмээн мэдээллээ.
Салбарын хувьд анхан шатны үйлдвэрлэлийн /Хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрүүд/ цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.9 тэрбум кв/цагт хүрч өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар өссөн бол хоёрдогч үйлдвэрлэлийн /Аж үйлдвэрийн/ цахилгаан эрчим хүчний хэрэглээ 470.5 тэрбум кв/цагт хүрч өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар нэмэгдэж, нийт цахилгаан эрчим хүчний ашиглалт нэмэгдэхэд 65 орчим хувийн үүрэг гүйцэтгэж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дайчилсан гол хүчин болжээ. Гуравдагч салбарын /Үйлчилгээний салбар/ цахилгаан эрчим хүчний хэрэглээ 110.4 тэрбум кв/цагт хүрч өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар нэмэгдсэн нь хамгийн түргэн өсөлттэй салбар болов.
2021оны 01-ээс 05-р сард цахилгаан эрчим хүч ашигласан нийт хэмжээ 3230.5 тэрбум кв/цагт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17.7 хувиар өссөн байна. Цахилгааны хэрэгцээний тасралтгүй өсөлтөд эдийн засгийн тасралтгүй сайжруулалт, том үйлдвэр үйлдвэрлэлд нэвтэрч үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрсэн, цаг агаарын өндөр температур зэрэг олон хүчин зүйл голлон нөлөөлдөг.
