solongonews
Номын ухаан-Амжилтын хөтөч
2020-04-24 08:58
Номын ухаан-Амжилтын хөтөч.

02-р сарын эхээр "COVID-19"-ийн халдварын эсрэг тэмцэж байсан Үхань хотын түр эмнэлэгт эмч сувилагчид өвчтөнийг дагуулан дасгал хийх, бүжиглэх зэрэг аргаар сэтгэл санааг нь тайвшруулж, дархлааг нь сайжруулахыг хичээж байсан аж. Түр эмнэлгийн тухай эдгээр мэдээллийн дотроос ном уншиж хэвтсэн нэгэн залуугийн зураг хүмүүсийн анхаарлыг татсан юм.

Интернэт хэрэглэгчид: “Ном бол оюун санааны вирусийг арилгах сайн эм юм”, “Сурах дуртай хүн өөрөө хүчтэй байдаг. Танд баярлалаа, тэр орчинд тайван номоо уншиж байгаа чинь надад эрч хүч өглөө. Тахлыг ялна гэдэгт итгэлтэй байна”, “Энэ номоо уншиж дуусахаасаа өмнө эдгээд түр эмнэлгээс гараасай гэж найдаж байна.” гэх мэтээр сэтгэлээ бичиж үлдээсэн юм.

Зарим нь тэр залуугийн уншиж байсан номыг нь судлаад, Япон удамтай Америкийн судлаач Франсис Фуку-Ямагийн “The Origins of Political Order: From Prehuman Times to the French Revolution” буюу “Улс төрийн дэг журмын гарал үүсэл: Эртний хүн төрөлхтний үеэс Францын хувьсгал хүртэл” хэмээх ном гэж бичжээ.

Энэ мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсаны дараа Хятадын цахим платформ, номын дэлгүүрээс тус номыг худалдан авч унших хүмүүс олширсон бөгөөд уг номын зохиолч нь нийгмийн сүлжээгээс мэдээлэл авч, энэ тухай өөрийн Твитртээ нийтэлж байжээ.

Цахим орчинд алдаршсан залууг сэтгүүлч түр эмнэлэгт очиж сурвалжлаад, тэрээр Үханий их сургуулиас төгсөөд Америкт сурсан бөгөөд одоохондоо пост доктор, Америкийн Флорид мужийн их сургуульд багшилж байгаа, Үхань нутагтай 39 настай Фү овогтой залуу байгаа юм. Ээж аавтайгаа шинэлэхээр ирээд халдвар авч, 02-р сарын 05-нд түр эмнэлэгт орж эмчлүүлж байсан тухай мэдээлжээ. Би уг номыг Үханий номын дэлгүүрээс худалдан авсан, ердөө ном унших дуртай, хүмүүсийн анхааралд орно гэж санаагүй байсан. Эмч сувилагчид маш ажил ихтэй ядарч зүдэрч байна. Тэдэнд илүү анхаарал хандуулаарай, миний биеийн байдал сайн байна. Бага сага л ханиалгаж байна гэсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа интернэт хэрэг лэгчид: "Тайван тогтуун ном уншиж, өөрийгөө хөгжүүлж байгаа мундаг залуу юм аа, хүмүүс үргэлж хүсэл найдвараар амьдрах ёстой”

“Ном дэлхий, ном эрдэнэ, тэрээр хүнд орчинд ч эрдмийн далайд шумбаж байгаа нь гайхалтай. Харин амгалан тайван амьдралдаа цагийг үрж байгаадаа би ичиж байна.” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

20 гаруй хоног эмчлүүлээд 02-р сарын сүүлч гэхэд Фү овогтой тэр залуу өвчин нь эдгэрээд түр эмнэлгээс гарч, хорооллын тусгаарлах газарт очсон бөгөөд түр эмнэлгээс хамт гарсан 15 настай хүүхдийг асран халамжлах үүргийг сайн дураараа хүлээн авч, гар утас хэрэглэх цагийг нь хязгаарлаж, хичээл сургуулийг нь завсардуулахгүй хэмээн ээжид нь амласан гэдэг. Хүүхдийн ээж нь бүрэн эдгээгүй тул эмнэлгээс арай гарч чадаагүй байсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байжээ.

04-р сарын 23-нд дэлхийн номын өдөр тохиож байгаатай холбогдуулан Үханий түр эмнэлэгт ном уншиж хэвтсэн залуугийн түүхийг дахин саналаа. Сониуч зангаар би Франсис Фуку-Ямагийн “The Origins of Political Order: From Prehuman Times to the French Revolution” буюу “Улс төрийн дэг журмын гарал үүсэл: Эртний хүн төрөлхтний үеэс Францын хувьсгал хүртэл” хэмээх номыг худалдан авч уншлаа. 476 мянган ханзтай энэ номд олон салбарын судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлээс иш татаж, гол нь төрийн бүтэц, хуулийн засаглал, хариуцлагын тогтолцоотой засгийн газар, улс төрийг хөгжүүлэх онол зэрэг талаар өгүүлжээ.

Номын ухаан домын шидтэй байдаг болов уу. Ном судраас зөв энерги төрж, ухаан бодлыг ариусган, сэтгэлийн тамирыг чангалдаг. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл