Өнөөдөр Хятад улсын арван хоёр дахь удаагийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах өдөр тохиож байна. Хятад улс дэлхийн байгалийн гамшигт хамгийн их өртөж байгаа орны нэг бөгөөд жил бүрийн 03-р сараас 05-р саруудад Хятад улсад хаврын элсний шуурга хамгийн их тохиолддог. Энэ оны 03-р сараас хойш Хятадын хойд хэсэгт зургаан том хэмжээний шороон шуургатай цаг агаар тохиож байна. Тэдгээрийн дотроос Бээжинд 3 удаа тохиож, элс, шороон цаг агаарын нөлөөлөл илүү өргөн болж, хүмүүс шороон шуургыг багасгахад илүү их анхаарал хандуулж байна.
Элс, шороон шуурганы гамшгийг үр дүнтэй шийдвэрлэх, гамшгийн алдагдлыг багасгах зорилгоор Хятад улс гамшигт түргэн шуурхай хариу арга хэмжээ авахаар ажлаа эртнээс төлөвлөсөн байна. Цаг уурын чиг хандлагын талаарх зөвлөлдөх механизмыг бэхжүүлж, Хятад улсын цаг уурын газартай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, элс, шороон шуурганы гамшигт үзэгдлийг урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэг, зөвлөгөөнүүдийг шинжлэх ухааны дагуу хийж гүйцэтгэнэ. Хиймэл дагуулыг ашиглан 30 гаруй шороон шуурганы хяналтын станцуудыг ашиглан бодит цаг хугацаанд цаг агаарын төлөв байдал, үүсч буй байдлыг хянах, элс, шороон шуурганы хяналт, гамшгийн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь мэдээллээр хангаж байна.
Дараагийн алхамд шороон шуурганы гамшгийн үед авах онцгой байдлын төлөвлөгөөг боловсронгуй болгож, төлөвлөлтийн ашиглалтыг сайжруулан, шороон шуурганы гамшигт өртсөн тохиолдолд анхан шатны үйлчилгээ, түргэн тусламжийн арга технологийн түвшинг сайжруулж ажиллана.
