
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Өвөр Монголын “Нэг бүс нэг бэхлэлт” бүтээн байгуулалтыг дэмжин, бүс нутгийн гадаад худалдаа, боомт, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжлээ.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв
Улсын нээлттэй өргөжүүлсэн стратегийн боломжид түшиглэн ӨМӨЗО-ны холбогдох хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж, улсын болон ӨЗО-ны Санхүү эдийн засгаас 480 сая юаний хөрөнгө оруулалт оруулав. Улсын хилийн чанд дахь хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, Өвөр Монгол орны гадаад худалдааны тогтвортой өсөлт, боомтын эдийн засгийн хөгжлийг эрчимтэй дэмжлээ.
Гадаад эдийн засаг, худалдааны бүс нутгийн хөгжлийг ахиулахын тулд 94.86 сая юаний хөрөнгө оруулж, импорт экспортын суурин ба хил алсалсан худалдааны сүлжээ, худалдааны платформын бүтээн байгуулалтыг дэмжив. Цаашилбал, гадаад худалдааны аж ахуйн олон нийтийн үйлчилгээг сайжруулж, баазын экспортын цар хүрээг тэлэх, аж ахуйн нэгжийн брэнд нэр нөлөөг өндөрт өргөсөлөө.
Гадаадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны зохицуулалтын хөрөнгө болох 38,38 сая юань нь Өвөр Монголын ойн аж үйлдвэрийн групп зэрэг 30 нэгжийн хилийн чанд дахь хөгжлийн стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна.
Дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлийн хөгжлийн төлөө 49.32 сая юаний хөрөнгө оруулж, аж ахуйн нэгж олон улсын зах зээлийг өргөжүүлэх ажлыг дэмжих, олон улсын өрсөлдөх чадварыг сайжруулахад зориулав.
Гадаад худалдааны аж ахуйн нэгжийн экспортын зээлийн даатгалд 20 сая юаний хөрөнгөөр тусалж, даатгалын компаниуд үр ашигтай экспортын гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулна.
57.2 сая юаний хөрөнгө оруулж, гадаад худалдааны аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, Өвөр Монголын гадаад худалдааны аж ахуйн нэгжийн шилдэг бүтээгдэхүүний экспортлох ажлыг дэмжив.
Импортын зохицуулалтад 50.6 сая юаний хөнгөлөлт үзүүлж, "Төрийн технологийг импортлох болон бүтээгдэхүүний каталогыг дэмжих", мөн хилийн худалдааны хэлбэрээр импортолсон хэсэг нөөцийн чанартай бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлж, санхүү эдийн засгийн мөнгө нь импортыг өргөжүүлэх, худалдааны тэнцвэртэй хөгжлийг дэмжих зэрэг талд үр дүнтэй нөлөө үзүүллээ.
Хилийн худалдааны хөгжилд зориулж 39.6 сая юаний хөрөнгө оруулан, ӨМӨЗО-ны хилийн худалдааны бүсийн худалдааны хөгжлийг ахиулахад мөн үр дүнтэй нөлөө үзүүлэв.
Гадаад худалдааны олон нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалтад 27 сая юаний хөрөнгө оруулжээ. Түүнчлэн ӨМӨЗО-ны гадаад худалдааны хөгжлийн горимд бүтцийн өөрчлөлт хийх, гадаад худалдааны өрсөлдөх давуу талыг бий болгох зэргээс гадна цаашид ӨМӨЗО-ны гадаад худалдааны чанар, төвшинг улам дээшлүүлсэн байна.
Холбогдох салбарууд хоёр удаа ӨМӨЗО-ны боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж тусгайлан 100 сая юаний хөрөнгө оруулж, "Саад бэрхшээлийг" даван гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг ахиулах ажлыг дэмжив.
Манжуур дахь туршилтын бүсийн бүтээн байгуулалт
ӨМӨЗО-ны "8337" хөгжлийн хөтөлбөрийн шаардлага болон холбогдох бодлогын зорилтын дагуу 2012 оноос эхлэн 2022 он хүртэл ӨМӨЗО-ны Санхүү эдийн засгийн салбараас жил бүр тусгай хөрөнгө гаргаж туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг дэмжихэд зарцуулдаг. 2012 онд 200 сая юаниар дэмжиж байсан бол энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. 2012-2013 онд Өвөр Монгол орон 600 сая юаний хөрөнгө оруулав. Үүнд Төвийн 200 сая юань болон ӨМӨЗО-ны засгийн газрын гаргасан 400 сая юань болно.
Төвийн 200 сая юань нь хил хязгаар орны бүтээн байгуулалтад тусалж, ӨМӨЗО-ны 400 сая юанийг бүгдийг Манжуур хотын шинэ олон улсын бараа бүтээгдэхүүний агуулахын дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалтад зориулав. Уг төсөл нь Өвөр Монгол орны томоохон инженерчлэлийн ажил болж, төслийн байгуулалт нь улмаар боомтын импорт, экспортын ажиллагааг төгөлдөржүүлэн, боомтын нэгдсэн тээвэр, хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх цаашид боомтын олон улсын станцын нэвтрүүлэх чадавхийг сайжруулж байна. Бараа бүтээгдэхүүний агуулах нь голдуу автомашин, мод, химийн бүтээгдэхүүн, бордоо, ашигт малтмал, газрын тос, түүний бүтээгдэхүүн, хаягдал зэрэг их хэмжээний бараа бүтээгдэхүүний худалдааг зохицуулах болно. Үүний зэрэгцээ бараа бүтээгдэхүүний бүс дотор том агуулах байршуулж, баталгаажуулах, боловсруулах, худалдах зэргийг нэгтгэсэн олон улсын ложистикийн паркийн нэг болгохоор төлөвлөж байна. ӨМӨЗО-ны Манжуур дахь улсын чухал чөлөөт нээлтийн туршилтын бүсийн бүтээн байгуулалтад тусалсан хөрөнгө мөнгө нь энэхүү шинэ олон улсын бараа бүтээгдэхүүний агуулахын дэд бүтцийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний баталгааг болов.
2014 онд ӨМӨЗО-ны "8337" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх аян замд бид харилцан итгэлцэж, бүх талын өөрчлөлтийг сайжруулан, олон төрлийн санхүү эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, Өвөр Монголын гадаад худалдаа болон боомтын эдийн засгийн хөгжлийг улам алхам алхмаар урагшлуулж, шинэ шатанд гаргана. / Сурвалжлагч Ян Фан Пэн Же/
