Тушаалаа ашиглан ял үйлдэхийг хориглох ажлыг эрчимжүүлнэ
2017-10-22 09:49
ӨМӨЗО-ны Ардын Прокурорын Газар 10 дугаар сарын 20-ны өдөр тушаалаа ашиглан ял үйлдэхийг хориглох ажлыг ахиулах тухай хуралдлаа.
ӨМӨЗО-ны Ардын Прокурорын Газрын дарга Ма Юншэн хуралд оролцож илтгэл тавьсан байна. Тэрээр:
- Өвөр Монголын прокурорын байгууллагууд ядуурлыг арилгах ажлын хүрээнд эрх тушаалаа ашиглан ялт хэрэг үйлдэх явдлыг хянан шийдэх үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгэх хэрэгтэй. ХКН-ын ХIХ хурлын үзэл санаанаас сайн суралцаж, ядуурлаас ангижруулах салбарын ялзралын асуудлыг хянан шийдвэрлэж улс төрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй.
Хэрэг шийдвэрлэх чанар, үр бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Хэрэг шийдвэрлэх эрчмээ чангаруулж, ялзралыг шийтгэх асуудалд огт уучлал үзүүлж болохгүй гэсэн байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
