solongonews
Ядуу буурай иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн үр бүтээмж
2021-01-21 20:33
Үндэсний Статистикийн хорооноос бүртгүүлснээр 2020 онд Хятадын хөдөө тосгоны иргэдийн хүн нэг бүрт ногдох орлого 17.131 мянган юаньд хүрсэн байна.

    Энэ нь 3.8 хувийн өсөлтийг бий болгосон байна. Түүнчлэн ядуу буурай бүс нутгийн иргэдийн орлого үргэлжлэн хурдтай нэмэгдэж, ядуу буурай хүн ам нйитдээ олон байгаа Гуанси, Сычуань, Гүйжөү муж зэрэг долоон мужийн иргэдийн хүн бүрт ногдох орлого нь Хятад улсын хэмжээний хөдөө тосгоны иргэдийн орлогоос илүү нэмэгдсэн зэрэг үр дүнтэй байна. 2020 оны сүүлчээр аж үйлдвэрлэлээр ядуурлыг арилгах бодлого нь улсын хэмжээнд 98 хувийн ядуу буурай өрхийг багтаасан байна гэж бүртгэгдээд байна.

   Аж үйлсийг хөгжүүлэх нь хөдөө тосгоны асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэх ажлын нэг юм. Өдгөө аж үйлдвэрлэлээр ядуурлыг арилгах төлөвлөгөөнд 832 ядуу буурай шянийг хамруулж, аж үйлдвэрлэлийн суурин газар 300 мянгыг бүтээн байгуулсан нь аялал жуулчлалаар болон цахим худалдаагаар ядуурлыг арилгах зэрэг шинэ хэв загварын аж үйлсийг багтаасан байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Синхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл