Социализмын гол үзэл бол орчин үеийн Хятадын үзэл санааны төвлөрсөн илрэл мөн. Утга урлаг нь нийгэм журмын гол өртгийн үзлийг хүмүүжүүлэх ба бадруулах талд онцгой нөлөөтэй байдаг.
Улаанмөчир нь тал нутгийн “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг” мөн бөгөөд социализмын гол үзлийг бадруулан дэлгэрүүлэгч болно. 60 гаруй жилийн турш Улаанмөчир нь ямагт амьдралын дунд үндэслэж, малчдад үйлчилж, урлагт шинийг санаачлан, олон түмний бодит асуудлыг шийдэх ба олон түмний үзэл санааны асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа сэтгэл нэгтгэн, гол хөг аясыг бадруулж, идэвх энергийг дамжуулан, өргөн уудам тал нутагт социализмын гол үзлийг хүмүүжүүлэн хэрэгжүүлэх гайхамшгийг бичиглэв.
Утга урлаг амьдралыг тусгаж, цаг үед үйлчилдэг. Гол үзлийг хүмүүжүүлэх ба хэрэгжүүлэхэд үзэл санаа соёлын бүтээгдэхүүн болон соёлын орчин тойрон бий болгож дэмжих хэрэгтэй. Шилдэг утга урлагийн бүтээл нь цэнхэр огторгуйн наран, хаврын сэрүүн салхи мэт үзэл санааг сэргээж дулаацуулдаг. “Магтаал дуу”, “Тал нутагт мөнхийн наран мандлаа”, гоцлол бүжиг “Саалийн архиа Мао тэргүүлэгчдээ өргөе” зэрэг эртний сонгодог бүтээлээс “Сахин бараалж харилцан туслалцах”, яриан жүжиг “Итгэл зориг”, “Ур сүлд” дуулалт бүжгэн жүжиг зэрэг шинэ цаг үеийн бүтээл гарлаа. 60 гаруй жилийн турш Улаанмөчир тал нутгийн соёлыг багтаасан Хятадын шилдэг уламжлалт соёл болон хувьсгалын соёлыг уусгаж, социализмын давшсан соёлыг уусган цогцлоож бүтээсэн нэг хэсэг шилдэг бүтээл зохион бүтээж, малчдад тоглолт гарган, олон төрлийн ухуулах хэлбэрээр малчид намын шугам, чиглэл, төрийн бодлогыг улсын дотоод гадаадад ухуулж, социализмын гол үзлийг малчдын сэтгэлд гүн хадсан байна.
Нэгэн малчин: Мал аж ахуйн орон нутгаар нэртэй одод ирэх нь хүмүүсийн анхаарлыг татаж чаддаггүй. Харин Улаанмөчир ирвэл ойр хавийн малчид цугларан үздэг гэж байлаа. Улаанмөчир яагаад малчдын хүндэтгэлийг хүлээж чадсан бэ? 60 гаруй жилийн турш Улаанмөчирийн гишүүд малчидтай хамт хооллож, хамтдаа хөдөлмөрлөж, бүх сэтгэл бүх зоригоор малчдад үйлчилдэг байлаа. Тэд тоглолт гаргахдаа амьдралын сайн муу, хүнд бэрхийг ялгалгүй, үзэгч олон цөөнийг ялгалгүй, зам хол ойрыг хардаггүй юм. Тоглолтын дараа тэдний усны сав нь дүүрэхгүй бол явдаггүй, хүрээ хашаа цэвэр бус бол явдаггүй, санал хураахгүй бол явдаггүй, хоолны тооцоо хийхгүй бол явдаггүй, үйлчлэх төсөл нь дуусаагүй бол явдаггүй байлаа. Улаанмөчирийн гишүүн нэг бүр гол өртгийн үзлийн хүмүүжүүлэгч, уламжлагч юм. Тэд нэг талаар малчдад дур сонирхолтой утга урлагийн бүтээл зохион бүтээж, нөгөө талаар өөрийн үйл ажиллагаагаар олон түмнийг дулаацуулж, гол өртгийн үзлийг хүн бүхний сэтгэлд шингээсэн байна.
Одоогоор бид шинэ түүхэн онцлог бүхий агуу их тэмцлийг хийж байна. Өмнө тулгарч байгаа өрсөлдөөн ч урьд өмнө гараагүй. Ийм байдалд намын сэтгэл ардын санааг хэрхэн нягтруулах нь адил бус баг бүрэлдэхүүн ба давхаргын дунд өргөн дэлгэр нөлөө их. Хойшид бид Улаанмөчирийн зориг санааг бадруулж, социализмын гол үзлээр ард түмэнд ухуулан таниулж, хүмүүсийн сэтгэлийг нягтруулж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх хүчнийг бүрдүүлсэн.
