Өнөөдөр буюу 01-р сарын 15ны өдөр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг гаргажээ.Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн салбар нь гурван гол үзүүлэлтээрээ 14 жил дараалан дэлхийн тэргүүн байрт жагссан байна. Хятад улс мөн гурван гол үзүүлэлтээрээ бүх талыг хамарсан өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц улс боллоо.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад 2023 онд Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн салбарын эзлэхүүн нь 42.32 сая тонн байх бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 11.8 хувь өссөн үзүүлэлт юм.Шинээр захиалга авч хэрэгжүүлсэн тоо 71.2 сая тонн байсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 56.4 хувь өссөн үзүүлэлт болсон ажээ.
