solongonews
Хятадад 80 тохиолдол бүртгэгдлээ
2021-09-16 11:49
Хятадад 80 тохиолдол бүртгэгдлээ

   Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 80 болсон гэж нийтэллээ. Үүнд, гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 31 (Үүнд Юүньнань мужид 22, Гуандүн мужид 3, Сычуань мужид 2, Шаньдүн мужид 1, Шанхай хотод 2, Жэжян мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 49 тохиолдол              (Фүжянь мужид 48, Юүньнань мужид 1) бүртгэгджээ. Нас барсан болон сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй.

  09-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 594 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 3 хүн бүртгэгджээ) байна. Нийт 89980 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 95493 болж, сэжигтэй тохиолдол байхгүй. Нийт ойр хавьталтай 1177197 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 15798 байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл