solongonews
”Тал нутгийн үдэш” бодибилдингийн анхны уралдаан нээлт болов
2018-07-16 09:37
2018 оны CBB ”Тал нутгийн үдэш” Хятадын бодибилдингийн анхны уралдаан нээлт болов.

Ард иргэдийн биеийн тамир спортын стратегийг хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн түвшинг тасралтгүй сайжруулахын тулд 2018 оны CBB "Тал нутгийн үдэш" Хятадын бодибилдингийн анхны уралдаан /Хөххот стац/ болон БНХАУ-ын бодибилдингийн улсын багийн оддын тоглолт 07-р сарын 14-ний өдөр Өвөр Монголын нийслэл Хөххотноо нээгдлээ. Арга хэмжээнд Хятадын 31 муж, хотын 300 гаруй тамирчид бодибилдингийн үзүүлбэрээр өрсөлдөх юм.

Арга хэмжээг Өвөр Монголын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төвд зохион байгуулж байгаа бөгөөд Өвөр Монголын бодибилдингийн анхны үзэсгэлэнг зохион байгуулна. Тус арга хэмжээ нь улсын зэрэглэлийн тэмцээн болно. Улсын биеийн тамирын багийн 40 гаруй эрэгтэй, эмэгтэй аваргууд "Тал нутгийн үдэш" уралдаанд үзүүлбэр үзүүлэх аж.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл