Хятад улс бол дэлхийн биологийн олон янз байдлаар хамгийн баялаг орны нэг юм. Тал дүүрэн бэлчих амьтан, газар сайгүй ургасан амьд бодис, биологийн олон янз байдал тэрчлэн холбогдох экологийн систем нь хүн төрөлхтөнд асар их ашиг хүртээж, үйлчилж байдаг. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь ч дэлхийн амь насны хамтын цогцыг байгуулах чухал агуулга болсон байна. Дэлхийн экологийн соёл иргэншлийг байгуулагч, хувь нэмэр оруулагч болсны хувьд Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн юм.
Дэлхийд жил бүр хэдэн тэрбум нүүдлийн шувууд алсыг зорин нүүдэллэн амьдардаг. Дэлхий дээр нүүдлийн шувуудын найман зам байдгийн гурван зам нь Хятад улсаар дамжин өнгөрдөг. Үүнд Жянши мужийн Сүйчуань сянь нь урдаас хойш нүүдэллэх замын төв хэсэгт оршиж, жил бүрийн 09-р сарын эхнээс 10-р сарын сүүлч болтол хэдэн сая шувууд нүүдэллэн гардаг. Хүн байгаль эв зохицонгуй орших энэхүү байдлыг үй олон шувуу хамгаалагчид бий болгосон байна.
Намын уур орсны дараа аяны шувууд нүүдэллэдэг. Хэчнээн хоногийн турш цагаан дэглий, цагаан сахлаг дэглий, хо шуу улаан амраг бор зэрэг том жижиг шувууд цугларсан байдаг. Холоос үзэхэд гэр байшин, шатан тариа, хөхөмдөг уулс, нүүдлийн шувууд нийлэн эв зохицонгуй зураглалыг бий болгожээ.

Нүүдлийн шувуудын амарч, хүч сэлбэх газар болсны хувьд эндэхийн экологийн орчин маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эндэх ягч сахлаг ой мод, олон мянган төрлийн өвс ургамал нь биологийн олон янз байдлыг бүрэлдүүлж, зэрлэг гургуул, цагаан ирвэс, гацуур, жодоо зэрэг ховор амьтан ургамал байдаг.
Жөү Вэйхуа Сүйчуань сяньд олон жил ажиллан, нүүдлийн шувуудыг харж хамгаалах ажлыг урт хугацаа нухацтай хийж иржээ. Тэрээр орон нутгийн сайн сайхан экологийн орчин нь нүүдлийн шувуудын хөл тавих чухал нөхцөл болсон гэж байлаа. Сүйчуань сянь Жянши муж, Хүнань мужийн уулзвар газар оршиж, ойн бүрхэц 82.6 хувьд хүрсэн. Дөрвөн талаараа уул толгод сүндэрлэн байдаг тул байгалийн хавцал бий болж, жил бүрийн 09-р сарын эхнээс 10-р сарын сүүлч болтол хэдэн сая шувууд энд ирж хөл амраад өвөлжөө руугаа нисдэг гэжээ.
Байгалийн нөөц баялгаас гадна тухайн газрын ой хамгаалагч, нүүдлийн шувууг хамгаалах сайн дурынхан ч үүнд ач тус өгч байна.
Жөү Вэйхуа хэлэхдээ "Нүүдлийн шувуу хамгаалах сайн дурынхан 400 гаруй бий. Тэдний олонх нь цэргээс халагдсан буюу тэтгэвэртээ гарсан багш нар юм. Тэд жил бүр нүүдлийн шувуудыг хамгаалах сурталчилгаа хийж, ард олныг шувуу хайрлан хамгаалах ухамсартай болгосон" гэжээ.
Олон жилийн өмнө намрын улирал болсоор тухайн орон нутгийн иргэд шувуу агнах заншилтай байсан юм. Шувууг хамгаалахын тулд 2000 оноос тухайн орон нутгийн захиргаа, ард олны хамт сурталчилгааг эрчимжүүлж, судалгаа шинжилгээ хийж, хууль бусаар шувуу агнахыг хориглон зогсоох зэрэг арга хэмжээ авч, энэхүү зуршлыг зогсоож чадсан юм. Тосгоны иргэд ч хуучин зуршлаа өөрчилж, шувуу сонирхогчид болсон байна. Ингээд энд жил бүр хэдэн арван мянган хүн хүрэлцэн ирж шувуу сонирхох болов.
Жөү Вэйхуа хэлэхдээ "Жил бүр нүүдлийн шувууд ирэх үед бүх сяниараа “нэгэн хөх тэнгэрийн дор хүн шувуу хамт оршин амьдрах” гэх зэрэг ажиллагаа өрнүүлж, шувуу бол хүн төрөлхтний найз, хамтдаа хайрлан хамгаалах хэрэгтэй гэж сурталчилдаг" гэжээ.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжихийг дагалдан шувуу сонирхох жуулчид олширсон учир тухайн нутаг ч хөрөнгө оруулан шувуу сонирхох 2.2 км зам тавьсан байна. Мөн шувуу хамгаалах сурталчилгаан хонгил ажиллуулж, намрын улирал шувууг зэрлэгшүүлэх ажиллагаа зохион байгуулдаг байна.
Жөү Вэйхуа хэлэхдээ "Ооо хөдөө тосгонд олон айл өрх гэр буудал ажиллуулж орлогоо нэмэгдүүлж байна. Унаган байгаль алт эрдэнээс үнэтэй гэх үзэл баримтлалыг айл өрх бүхэн тууштай хэрэгжүүлж байна" гэжээ.
