solongonews
Хайрын баяраар #1
2015-12-28 18:21
Хайрын баяр ойртлоо. Хосуудын хүсэн хүлээдэг баярын нэг бол яахын аргагүй хайрын баяр буюу “Валентин” билээ. Хайртай хүндээ юу өгөх вэ гээд толгойгоо гашилгаж сууна уу? Миний өгөх санаанууд бага ч гэсэн нэмэр болох байх. Хайлуулсан шоколад
Хийх арга:  Саванд ус хийн плиткан дээрээ тавин буцалгана. Шоколадаа зорон жижиглээд жижиг саванд эсвэл аяганд хийнэ.  Буцалсан усныхаа халаалтыг бага зэрэг багасган савтай шоколадаа буцалж буй усан  дээрээ тавин зөөлнөөр хутгана. Огцом галаа унтраах юмуу шоколад дээрээ хүйтэн,халуун зүйл нэмж болохгүй. Хэрэв тэгвэл шоколад чинь хатуураад буцаж зөөлрөхгүй хайран шоколад болон үлдэнэ. Тэгээд л хайлсны дараа хэвэндээ хийгээд хөлдөөгчиндөө хийгээд хонуулчхаарай. Ингээд л хүсэн хүлээсэн хайлуулсан шоколад чинь бэлэн болно. 
 
Нэмж хэлэхэд: Хүмүүс цэвэр хар шоколад хайлуулвал гоё болдог гэдэг харин миний бодлоор сүүтэй шоколадыг хайлуулвал их гоё болдог юм шиг санагдсан. Дээр дурдсанчлан хэзээ ч галаа огцом багасгаж болохгүй шүү. Би өөрөө 2 3 нь ч удаа тэгээд хатууруулж байсан болохоор их хаширсан дараа нь юунд ч хэрэггүй болоод үлддэг юм байналээ. Өнгөрсөн жил би цагаан шоколад олдохгүй байхаар нь молоко аваад хэвэндээ хийгээд л хөлдөөх гэж оролдвоо тэгсэн хөлддөггүй юм байналээ шүү  хөлдөөгчинд хийгээд хонуулсан ч хөлдөөгүй хэхэ.  
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл