БНХАУ-ын анхны алт
2016-08-08 21:49
RIO олинпаас анхны алтаа авлаа.
Энэ сарын 7-ын өдөр орон нутгийн цагаар Рио-2016 олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны финалд Хятадын тамирчин Жан Мэншюэ анхны алтыг эх орондоо авч ирлээ.
Жан Мэншюэ энэ удаагийн наадам эхэлснээс хойш Хятад улсад анхны алтан медалийг авчирсан бол мөн 56 кг хүндийн өргөлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лүн Чинчюнь 307 кг нийт дүнгээр тэргүүлж, дэлхийн шинэ рекортыг тогтоосон байна. Мөн Бээжингийн цагаар 8-ны өдөр эмэгтэй хоёр хүний 3 метрийн усан үсрэлтийн тэмцээний Ү Миншя, Ши Тинмао нар алтан медалийн эзэн боллоо.










Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
