solongonews
БНХАУ бодит үйл ажиллагаагаараа дэлхийн вакцины хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж байна
2021-08-12 11:35
БНХАУ бодит үйл ажиллагаагаараа дэлхийн вакцины хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж байна

Лаосын ерөнхий сайд Пханкам Випхаван 08-р сарын 11-ний өдөр Хятадын засгийн газрын тусламжийн вукцины 5-р бүлгийг хүлээн авах ёслолд хэлэхдээ, БНХАУ бодит үйл ажиллагаагаараа дэлхийн вакцины хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын төлөө хувь нэмэр оруулж байна гэжээ.

Хятадын засгийн газрын 5-р бүлэг тусламжийг хүлээн авах ёслол мөн өдөр Лаосын Эрүүл мэндийн яамд болсон байна. БНХАУ-аас БНАЛАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жян Зайдүн Лаосын ерөнхий сайд Пханкам Випхаванд вакциныг хүлээлгэн өгчээ.

Жян Зайдүн хэлэхдээ, Хятадын тал Лаостай хамтаар цар тахлын эсрэг хамтын ажиллагааг тэргүүн байранд тавьж, Лаост 2 сая 900 мянган тун ширхэг вакцин хандивласан бөгөөд дараагаар бас вакцин болон эд бодис хандивлах болно гэжээ.

Пханкам Випхаван хэлэхдээ, дэлхийн дахинд цар тахлын байдал хүнд байж, олон орны ард түмэн амь нас эд агуурсны гарз хохиролд учирсаар байна. Хятад улс том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, олон улсын хамтын нийгэмлэгт найдвартай, аюулгүй, үр ашигтай вакцин болон цар тахлын эсрэг эмчилгээний материал хангаж бодит үйл ажиллагаагаараа дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын төлөө хүчин чармайлт гаргаж байна, Лаосын тал үүнийг сайшааж, хүндэтгэн биширч байна гэжээ. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл