solongonews
Сансрын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлнэ
2020-11-19 21:02
Сансрын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлнэ

    2020 оны орон зайн технологийг энх тайвнаар ашиглах тухай олон улсын симпозиум 18-19-нд дэлхий нийтийн олон хотод зэрэг боллоо. Хятадын сансрын үндэсний газрын дэд дарга Ү Яньхуа 18-нд буюу тус хурлын үеэр Бээжинд:

- Хятадын сансрын үндэсний газар нэн идэвхтэй, нээлттэй байр сууриар сансрын салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгий өрнүүлнэ гэж хэллээ.

Ү Яньхуа:

- Хятад улс дэлхийн олон оронтой орон зайн технологийн дэвшлийг хамтдаа урагшлуулж, эдийн засгийн бүтээн байгуулалт болон хүн төрөлхтөний эрүүл энхийн хамгаалалд туслахыг хүсэн хүлээж байна. Хятадын сансрын үндэсний газар орон зайн чадавхын бүтээн байгуулалтаа дорвитой дээшлүүлж, орон зайн технологийн ашиглалт болон үйлдвэрлэлийн хөгжлийг ихээр урагшлуулж, мэдээлэл хуваалцал хийгээд боловсон хүчний харилцаа, бойжуулалтыг эрчимжүүлж, нэн идэвхтэй, нээлттэй байр сууриар сансрын салбар дахь олон улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгий өрнүүлж, орон зайн эх баялгийг энх тайвнаар нээн ашиглана гэж мэдэгдлээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл